Э.Ундармаа нь 2010 онд Куба улсын Сиего Де Авила мужын анагаахын их сургуулийг Эрүүл ахуй халдвар судлаач мэргэжлээр төгсч, 2015 онд АНУ-ын Джон Хопкинсийн нийгмийн эрүүл мэндийн сургуулийг Нийгмийн эрүүл мэндийн Шинжлэх ухааны магистр зэрэг хамгаалсан. Магистрын. Магистрын судалгааны ажлаа Улаанбаатар хотын орон сууц болон гэрт амьдарч буй эмэгтэйчүүдийн цусанд агуулагдах хүнд металлыг дотоод орчны агаарын чанартай холбон судласан. Тэрээр 2010 оноос 2013 оны хооронд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар, Энх тайваны корпуст эрүүл мэндийн зохицуулагч багшаар тус тус ажиллаж байсан. Одоогоор Нийгмийн Эрүүл мэндийн сургуулийн Орчны эрүүл мэндий тэнхимд Хор судлал, орчны эрүүл мэнд, эрүүл ахуйн тандалт хичээлүүдийг тус тус заадаг.