Профессор Ён Мүн Чэ нь Хойд Каролины Их Сургуульд Хэрэглээний математик болон Статистик чиглэлээр магистрын зэрэг хамгаалж мөн сургуульдаа Эрүүл Мэндийн Мэдээлэл Зүйн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан билээ. Профессор цахим удирдлагын систем болон цахим сургалтын талаар түлхүү судалдаг бөгөөд энэхүү хугацаанд зуу гаруй шинжлэх ухааны бүтээл сэтгүүлд хэвлүүлж гурван ном гаргасан байна.
Профессор Чэ нь Ёнсэ Их Сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн захирлын албан тушаал, АНУ-н Кларк-н Их Сургуульд туслах профессор, Хойд Каролина-н Их Сургуулийн профессор зэрэг олон хүндэт албан тушаал хашиж байсан ба одоогоор АШУҮИС-ийн хүндэт профессороор ажиллаж байна.
Профессор Чэ БНСУ-н Эрүүл Мэндийн Мэдээлэл Зүй сэтгүүлийн ерөнхий редактор мөн АШУҮС-ийн олон улсын Англи сэтгүүл болох CAJMS-н редактор зэрэг ажлыг хийж байна. Мөн тэрээр БНСУ-н Эрүүл Мэндийн Мэдээлэл Зүйн Нийгэмлэгийн ерөнхийлөгч, БНСУ-н Эрүүл мэндийн мэдээлэл зүй, статистикийн газрын дарга, БНСУ-н Ухаалаг мэдээллийн системийн нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж байсан.
Буцах