Дэвид Варбуртон

David Warburton

Дэвид Варбуртон
PhD

-
Хүндэт зочин профессор
Хөгжлийн Биологи, Нөхөн Сэргээх Анагаах Ухааны Хөтөлбөрийн Захирал
Цэргийн Анагаах Ухааны Тэнхимийн Судалгааны багийн дарга
Хүүхдийн Мэс Заслын Тэнхимийн Мэс Заслын Судалгааны багийн дэд дарга
Өмнөд Калифорнийн Их Сургуулийн Кек Анагаах Ухааны Сургуулийн Нярай-Перинаталь Анагаахын тэнхим, Профессор
ӨКИС-ийн мэс засал, Гавал нүүрний молекул биологи судлалын баг
ӨКИС, Кек Анагаах Ухааны Сургууль, Остров Нүүр Ам Судлалын Сургууль

Доктор Дэвид Варбуртон нь Хөгжлийн Биологи, Нөхөн Сэргээх Анагаах Ухаан, Үүдэл Эсийн Эмчилгээний Хөтөлбөр болон Лос Анжелесийн Хүүхдийн
Эмнэлгийн дэргэдэх Сабан Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн Дэлхий дахины Орчны Нөлөөлөл, Наслалт Судлалын Төвийг удирддаг.

Тэрбээр АНУ-д төдийгүй дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн эх, хүүхдийн эрүүл мэндийн салбарын нэрт эрдэмтэн бөгөөд доктор Варбуртон
уушгины хөгжлийн молекул эмбриологи хэмээх салбарын эхлэлийг тавьсан манлайлагч юм. Тус салбарт олон тооны шинэ нээлтүүдийг хийж эрдэм шинжилгээний
чухал өгүүллүүдийг нийтлүүлсэн ба эдгээр судалгаа нь уушгины хөгжилд морфогенетикийн дохиолол дамжуулалт чухал үүрэгтэй болохыг харуулсан.
Түүнчлэн энэхүү механизм нь хүүхэд болон том хүнд гуурсан хоолой-уушгины дисплази, гуурсан хоолойн багтраа, УАБӨ, эмфизема, фиброз зэрэг өвчний
үед хэрхэн алдагддаг болохыг дараагийн судалгаануудаараа батлан харуулсан билээ. Мөн уушгины гаж хөгжил нь олон тооны удамшлын өвчний эрт үед илэрдэг
байж болзошгүй тухай анхны ойлголтыг дэвшүүлсэн ба энэхүү онолын ойлголт нь мөн насанд хүрэгчдийн уушгины олдмол өвчинтэй холбоотой юм.

Доктор Варбуртон энэхүү судалгааны төслөө 1986 онд эхлүүлсэн бөгөөд уг чиглэлд нөхөн сэргээх анагаах ухааны судалгаагаар уушги, зүрх, гэдэс, нойр булчирхай,
арьс, яс, үе, нугалмын эдийг нөхөн төлжүүлэх, хүүхэд болоод насан хүрэгчдийн эмгэгийг эмчлэх төслүүд дээр 100 гаруй судлаачдаар өргөтгөөд байна. Өнгөрсөн
хугацаанд түүний удирдлага манлайллын доор бэлтгэгдсэн 50 гаруй судлаачид өөрсдийн багаа бүрдүүлсэн ахлах судлаачид болжээ.

Өөрийн салбарт одоогийн байдлаар 400 гаруы өгүүллүүдийг нийтлүүлсэн бөгөөд иш татсан өгүүллийн тоо 15000 давсан байна.

Back