Дамбын Цэнд-Аюуш

tsendayush

Дамбын Цэнд-Аюуш
АУ-ны доктор (Ph.D), дэд профессор

tsendayush@mnums.edu.mn
АШУҮИС - МОНГОЛ АНАГААХ УХААНЫ ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬ
Монгол Анагаах Ухаан Судлалын тэнхмийн эрхлэгч

Д. Цэнд-Аюуш нь 1996-1998 онд АУИС-д УАУ-ны дотрын эмчийн нарийн мэргэжил эзэмшиж мөн хугацаанд “Гурван үрийн тангийн цусны бүлэгнэлтийн зарим үзүүлэлтэд үзүүлэх нөлөө” сэдэвт бүтээлээр АУ-ны магистрын зэрэг хамгаалсан. 1998-2001 онд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Ерөнхий ба сорилын биологийн Хүрээлэнд “Одой сараана цэцгийн фармакологийн шинж, түүний элэгний үрэвслийн загвар дээр цусны бүлэгнэлтэд үзүүлэх нөлөө” сэдвээр АУ-ны докторын (Ph.D) зэрэг хамгаалж, 2011 онд дэд профессорын цол хүртжээ.

Багш Д.Цэнд-Аюуш нь 2001 онд БНСУ-ын Кёнхы Их Сургуульд мэргэжил дээшлүүлэн, улмаар 2004 онд Австри Улсын Вены Их сургууль, Вены АУИС-д докторын дараах сургалтанд хамрагдан МУА-д элэгний өвчинд хэрэглэгддэг 17 орчим зүйлийн эмийн ургамлын судалгааг явуулж, зарим ургамлын хавдрын эсрэг, элэг хамгаалах үйлдлүүдийг илрүүлжээ.

Түүнчлэн АУ-ны доктор, дэд профессор Д.Цэнд-Аюуш нь АУ-ны 2 доктор (Ph.D), 11 магистрын эрдэм шинжилгээний ажлыг удирдан, үүнээс ОХУ-аас 2, Бутан улсаас – 1, БНХАУ-аас 3 судлаачийн эрдмийн ажлыг англи, орос хэл дээр удирдан хамгаалуулсан.

Буцах