Баяртын Нандин-Эрдэнэ

Nandin-Erdene

Баяртын Нандин-Эрдэнэ
MSPH

nandinerdene@mnums.edu.mn
АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн Орчны Эрүүл Мэндийн Тэнхмийн Багш

Баяртын Нандин-Эрдэнэ нь 2010 онд Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийг Эрүүл ахуй, тархвар судлаач (Нийгмийн эрүүл мэнд) мэргэжлээр, 2015 онд АНУ-ын Джон Хопкинсын Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийг Нийгмийн Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Магистрын зэргээр суралцаж төгссөн. Тэрээр магистрын судалгааны ажлаа “Нүүрсний уурхайн ажилчдын нарийн ширхэгтэй тоосонцор, цахиурын давхар ислийн өртөлтийн үнэлгээ” сэдвээр хийсэн.

Б.Нандин-Эрдэнэ нь 2010-2011 онд Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газарт эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын байцаагчаар, 2011-2012 онд “Энержи Ресурс” ХХК-д орчин, хүнсний эрүүл ахуйчаар, 2012-2015 онд АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуульд гэрээт ба үндсэн багшаар ажиллаж байсан бөгөөд 2015 оны 10 сараас эхлэн АШУҮИС-ийн Олон Улсын Сайбер их сургуульд багшаар ажиллаж байна. Цаашид орчин, хөдөлмөрийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, хор судлалын чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийх сонирхолтой.

Буцах