Эпидемиологи

Удиртгал

НЭМ-ийн магистрын сургалтын нэгэн чухал хэсэг нь нийгмийн эрүүл мэнд, анагаах ухааны салбарт ажилладаг НЭМ-ийн ажилтан, судлаач, эмч нарт эпидемиологи, судалгааны арга зүйн мэдлэг, чадвар эзэмшүүлэхэд чиглэгддэг.

Хөтөлбөр нь тасралтгүй байдлаар явагдах бөгөөд нийгмийн эрүүл мэнд, анагаах ухааны судалгааг орчин үеийн түвшинд явуулах сургалтын орчинг бүрдүүлсэн. Цаашид анагаахын эрдэмтэд, судлаачдын мэдлэг тасралтгүй нэмэгдэхэд нийгмийн ажилтан, хууль, социологи, хүн судлал, инженер гэх мэт олон салбарын эрдэмтэн, судлаачид даган хөгждөг.

Суралцагсдад эпидемиологийн аргуудыг нийгмийн эрүүл мэнд, эмнэлзүйн практикт хэрэглэх мэдлэг олгодог. Энэхүү сургалтаар эпидемиологийн аргуудын ач холбогдолыг ойлгуулж, суралцагсад судалгааны загвар, эпидемиологийн судалгааны үед гарч болох алдааг гүнгийрүүлэн судалдаг.

Хөтөлбөрийн зорилго

Хөтөлбөрийн зорилго нь НЭМ-ийн ажилтан, эмч, судлаач нарт эпидемиологийн зарчим, судалгааны аргууд, түүнийг эрүүл мэндийн салбарт хэрхэн хэрэглэх талаарх эпидемиологийн мэдлэг, чадвар, хандлагыг гүнзгийрүүлэн тасралтгүй, системтэйгээр олгоно. Сургалтаар суралцагсад нь өөрийн хэрэгцээнд тулгуурлан мэдлэг, чадвар эзэмшинэ.

Хөтөлбөрийн зорилтууд:

1. Эрүүл мэндийн салбар ажилладаг НЭМ-ийн ажилтан, судлаач, сургагч, бодлого боловсруулж шийдвэр гаргагчийг бэлтгэх
2. Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй НЭМ-ийн ажилтан, эмч, судлаачдад эпидемиологийн тасралтгүй сургалт явуулах
3. НЭМ болон анагаах ухаан, эрүүл мэндийн бодлого боловсруулах эрдэм судлалын ажлын чанарыг сайжруулах
4. Эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг тодорхойлох

Хөтөлбөрийн агуулга:

  • Эпидемиологийн тодорхойлолт, судлах зүйлс
  • Өвчлөлийн давтамж, түүнийг тооцох аргууд
  • Өвчний давтамжийг хэмжих абсолют, харьцангуй үзүүлэлтүүд, түүнийг тооцох, тайлбарлах, харьцуулах
  • Дескриптив судалгааны арга: хүн, байршил, хугацаагаар илэрхийлэх, тодорхойлох
  • Халдварт өвчний эпидемиологийн судлах зүйлс, үндсэн зарчимыг ойлгох
  • Агшин, экологи, тохиолдол хяналт, когорт, туршилтын судалгааны загварын онцлог, эдгээр аргуудыг эпидемиологийн судалгаанд хэрэглэх, загвар тус бүрийн давуу, сул талыг мэдэх
  • Хамаарлыг тооцох: харьцангуй эрсдэл, харьцуулсан харьцаа зэрэг үзүүлэлтүүдийг тооцох, тайлбарлах
  • Нийгмийн эрүүл мэндийн практикт илрүүлэг хэрэглэх ерөнхий зарчим, илрүүлгийн сорилын найдвартай байдал, үр ашгийг тооцох аргууд
  • Шалтгааныг үндсэн шинжийг тайлбарлах, тодорхойлох
  • Эпидемиологийн чиглэлээр хэвлэгдсэн судалгааны ажилд ашигласан аргуудыг судалж, шүүн хэлэлцэх
  • Өвчний хяналт, сэргийлэлтэнд эпидемиологийн ач холбогдлыг ойлгох
Элсэгчдэд тавигдах шаардлага:

1. Баклаврын зэрэгтэй байх

2. Эрүүл мэндийн болон бусад салбараас элсэх боломжтой

3. Англи хэлний бичгийн болон аман ярианы чадвартай байх

4. Компьютерийн ур чадвартай байх

5. Хэрэгцээндээ суурилан сонгосон байх

Суралцагсад дараахь чадварыг эзэмшинэ:
Тухайн хөтөлбөрийг дүүргэснээр, оюутнууд дараах чадвартай болно.

1. Судалгааны арга, загварыг зөв сонгох, мэдээллэлд статистик анализ хийх болон үр дүнг илтгэж сурах

2. Эмнэл зүйн туршилт судалгааг явуулах болон үнэлгээ хийж сурах

3. Хяналт хийх загвар боловсруулах, үнэлэх, хэрэгжүүлж сурах

4. Судалгааны тэтгэлэгт санал бичиж, авахад суралцах

5. Олон улсын шинжлэх ухааны сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл бичихэд суралцах

6. Хэвлэлийн тоймд шүүмж бичин, судалгааны загвар, боловсруулалт болон дүгнэлт зэргийн давуу болон сул талд үнэлгээ, дүгнэлт өгөхөд суралцах

Сургалтын нэгдмэл байдал
Бид сургалтын нэгдмэл байдал түүнчлэн түүний хоорондын уялдын холбоог чухлаар авч үздэг. Оюутнуудын зүгээс хууран мэхлэх үйлдэл гаргавал сургалтын ёс журмын дагууд хариуцлага хүлээнэ. Их дээд сургуулийн орчинд шударга бус байх нь ноцтой хэлбэрийн зөрчилд тооцогддог төдийгүй төгсөлтийн сургалтын түвшинд илүүтэйгээр анхаарал хандуулдаг. Их сургуулийн нэгдсэн сургалтын бодлого, зохицуулалтын талаар www.mnums.edu.mn хуудаснаас дэлгэрэнгүй уншина уу.

  • Залилах оролдлого хийх: Их сургуулийн зүгээс сургалтын хүрээнд өгөгдсөн үүрэг даалгаварыг биелүүлэх үедээ зөвшөөрөгдөөгүй эсвэл баталгаажаагүй мэдээлэл, материал болон сургалтын тусламж, үйлчилгээг санааатайгаар авах гэж оролдох, бусад оюутнаас хуулах оролдлого хийх, урьдчилсан бэлтгэсэн хичээлийн шалгалтын асуултуудыг хянуулахаар үзүүлэх, бусад хүний бэлтгэсэн материалыг өөрийн хийсэн ажил мэтээр танилцуулах, багшийн зөвшөөрлийг авахгүйгээр нэг ижил ажлыг бусад хичээлтийн даалгавар болгон үзүүлэх мөн түүнчлэн шалгалттай холбоотой гаргасан дүрэм журмыг сахихгүй байх зэрэг орно.
  • Хуурамчаар дуурайх: Их сургуулийн зүгээс сургалтын хүрээнд өгөгдсөн үүрэг даалгаварыг биелүүлэх үедээ санаатайгаар төрөл бүрийн тоон өгөгдөл, мэдээлэл, эсвэл иш татахдаа зөвшөөрөлгүй болон баталгаагүй эх сурвалжаас авах
  • Хуулбарлах: Их сургуулийн зүгэээс сургалтын хүрээнд өгөгдсөн үүрэг даалгаварыг биелүүлэх үедээ хэн нэгний санаа, үг болон өгүүлбэрийг өөрийн мэтээр ашиглах, тухайлбал, ишлэл, найруулан бичих явцдаа мэдээлийг зөвшөөрөлгүй болон зохиогчийн нэрийг дурьдахгүй хуулбарлах зэрэг болно.
Сургалтын агуулга:

Долоо хоног

Сар өдөр

Хичээлийн агуулга

Даалгавар

Сорил

Хичээл удирдах багш

1 дэх долоо хоног

10/15

Сэдэв :Эпидемиологийн шинжлэх ухаан

Сорил #1

Д.Гантуяа

2 дах долоо хоног

10/22

Сэдэв : Судалгааны мэдээ, материал цуглуулах арга зүй 1

Г.Даваа

3 дах долоо хоног

10/29

Сэдэв: Судалгааны мэдээ, материал цуглуулах аргууд 2

Сорил #2

Г.Даваа

4 дэх долоо хоног

11/5

Сэдэв: Эпидемиологийн судалгааны зарчим 1

Д.Гантуяа

5 дах долоо хоног

11/12

Сэдэв: Аналитик судалгааны дизайн–Тохиолдол-хяналт судалгаа

Д.Гантуяа

6 дах долоо хоног

11/19

Сэдэв: Өвчний тархалтын зарчим

Даалгавар: # 1.

Сорил #3

Д.Гантуяа

7 дах долоо хоног

11/26

Сэдэв: Туршилтын судалгааны дизайн

Д.Гантуяа

8 дах долоо хоног

12/3

Сэдэв: Клиникийнэпидемиологи

Даалгавар: # 2.

Д.Гантуяа

9 дах долоо хоног

12/10

Сэдэв: Когорт судалгааны дизайн

Даалгавар: # 3.

Г.Даваа

10 дах долоо хоног

12/17

Сэдэв :Эрсдэлийн үнэлгээ

Даалгавар: # 4.

Г.Даваа

11 дэх долоо хоног

12/24

Сэдэв: Халдварт өвчний эпидемиологи

Г.Даваа

12 дах долоо хоног

12/31

Сэдэв: Тандалт

Сорил #4

Г.Даваа

Оюутныг үнэлэх зарчим
Хичээлийн үнэлгээг дараах шалгуураар үнэлнэ:

  • 20% нь гэрийн даалгавар /4 удаа/. Даалгавар бүр 5 оноотой.
  • 20% нь сорил бүрийн дүнгээр нэгтгэгдэн гарна
  • 20% нь явцын шалгалтаас бүрдэнэ. Тус шалгалт нь олон хариуллтай 10 асуултаас бүрдэнэ. Асуулт тус бүр 2 оноотой байна.
  • 30% нь төгсгөлийн шалгалт. Төгсгөлийг шалгалт нь тус хичээлийн бүх агуулгыг хамарсан байна. Тус шалгалт нь 10 олон хариулттай тест болон 5 асуулт, 2 тохиолдол ажил байна.
  • 10% нь хичээлийн идэвхи байна
Эпидемиологийн хичээлийн дүн дараах байдлаар гарна
  • A 90-100%
  • B 80-89%
  • C 70-79%
  • D 60-69%
  • F 60%-аас доош
Буцах