Эрүүл мэндийн судалгааны аргууд

Оршил

Шинжлэх ухааны судалгаа нь эрүүл мэндийг болон өвчний эсрэг тэмцэхэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Судалгаа нь шинээр мэдлэгийг бүтээхэд тусалдаг төдийгүй одоо буй мэдлэгээ хэрэглэхэд шаардлагатай зүйлүүдийг сайжруулахад тусалдаг. Мөн зөвхөн өвчнийг оношлож эмчлэх бус, эрүүл мэндийг хэрхэн сайжруулах тал дээр шийдвэр гаргах, бодлого боловсруулахад хэрэгтэй мэдээллээр хангаж өгдөг. Энэ сэдвийн зорилго нь Нийгмийн Эрүүл Мэндийн болон Анагаахын Шинжлэх Ухааны Магистрийн оюутнуудад судалгааны процесс, загвар, түүвэрлэх аргууд, статистик аргууд, шинжлэх ухааны судалгааны тайлан бичих аргуудын талаар мэдлэг олгох юм.
Сэдвийн тодорхойлолт
Судалгааны аргуудын талаархи хичээл нь 3 кредиттэй ба судалгааны процесс, судалгааны тайлангийн бүтэц загвар, найруулгыг нь хянах, судалгааны загвар, түүвэрлэх аргууд, асуумжийн хуудсын загвар, статистик аргууд, магистрийн ажил бичилт гэсэн хэсгүүдтэй.
Бусад хичээлүүдийн харилцан хамаарал
А. Босоо тэнхлэгээр – Энэ хичээл нь нийгмийн эрүүл мэндийн талаархи үндсэн мэдлэг, эрүүл мэндийн үйлчилгээний судалгаа, эмнэлзүйн судалгааны талаархи үндсэн мэдлэгийг шаардана. В. Хөндлөн тэнхлэгээр – Энэ хичээл нь доорхи хичээлүүдтэй харилцан холбоотой байдаг: Эпидемиологи, эрүүл мэндийн менежмент, орчны эрүүл мэнд, мэргэжлийн эрүүл мэнд, эрүүл мэндийн мэдээлэл зүй, эмнэлзүйн судалгаа, шүдний эрүүл мэндийн судлаач, сувилгааны судалгаа, ба биостатистик.
Хичээлийн үндсэн зорилго
Энэхүү судалгааны аргуудыг зааснаар судалгааны процессын тухай, судалгааны загвар, статистик аргууд, судалгаа удирдагчийн тайлан бичилт, судалгааны тайлан бичилт, найруулга зүйн хяналт зэргийн талаар мэдлэг олгоход оршино.

Хичээлийн зорилтууд
Upon successfully completing this course, students will be able to:
Энэ хичээлийг амжилттай судалснаар, оюутан дараах зүйлүүдийг хийж сурна: Судалгааны сэдэв болон судалгааны асуудлыг тодорхойлж сурах

  • Эрүүл мэндийн асуудлуудыг судлах судалгааны аргуудыг тодорхойлох
  • Судалгааны асуудлыг шийдэх судалгааг төлөвлөх
  • Судалгааны зорилгод нийцсэн судалгааны загварыг тодорхойлох
  • Судалгааны сэдэвтэй холбоотой найруулга зүйн алдааг хянах
  • Судалгааны сэдэвт тохирсон ерөнхий загварыг боловсруулах
  • Судалгааны асуултуудыг шийдвэрлэхдээ статистик аргууд ашиглах
  • Судалгааны тайлан бичих
Оюутнууд дараах мэдлэгийг олж авна:
  • Эрүүл мэндийн үйлчилгээний судалгаа болон эмнэлзүйн судалгаанд гардаг судалгааны асуудлууд
  • Эмнэлзүйн болон нийгмийн эрүүл мэндийн судалгаанд гардаг асуудлуудыг шийдэхдээ шинжлэх ухаанч байдлаар хандах

Оюутнууд дараах үндсэн чадваруудыг олж авна:

  • Судалгааны асуудлуудыг болон судалгааны сэдвийг тодорхойлох
  • Судалгааны асуудлуудыг шийдэхдээ тохирсон статистик аргууд ашиглах

Судалгааны тайлан болон онол бичихдээ оюутнууд дараах хандлагыг олж авна:

  • Эрүүл мэндийн асуудлыг шийдэхдээ шинжлэх ухаанч байдлаар хандах
Хичээлийн зорилго
Энэхүү судалгааны аргуудын тухай хичээл орсноор судалгааны процессын тухай, судалгааны загвар, статистик аргууд, судалгаа удирдагчийн тайлан бичилт, судалгааны тайлан бичилт, найруулга зүйн хяналт зэргийн талаар мэдлэг олгоход оршино.

Хичээлийн хуваарь

Долоо хоног

Өдөр

Хичээлийн төлөвлөгөө

Даалгавар

1дэх долоо хоног

10/15

Судалгааны аргазүйн зарчим гэж юу вэ? (Бүл.1)

2 дах долоо хоног

10/22

Судалгааны тайлангийн бүтэц (Бүл.2)

3 дах долоо хоног

10/29

Найруулга зүйн хяналт (Бүл.3)

4 дэх долоо хоног

11/5

Судалгааны загвар (Бүл.4)

Товч санал

5 дах долоо хоног

11/12

Судалгааны хэмжилт, үнэлэлт ба үнэн байх магадлал (Бүл.5)

6 дах долоо хоног

11/19

Асуумжийн хуудсын загвар (Бүл.6)

7 дах долоо хоног

11/26

Түүвэрлэлтийн загвар (Бүл.7)

Шүүмжлэл

8 дах долоо хоног

12/3

Статистик аргууд (Бүл.8)

9 дэх долоо хоног

12/10

Статистик арга ашиглан дүгнэлт хийх (Бүл.9)

10 дах долоо хоног

12/17

Судалгааны аргазүйн хэрэглээ (Бүл.10)

Санал

11 дэх долоо хоног

12/24

Магистрийн ажил бичилт (Бүл.11)

12 дах долоо хоног

12/31

Төгсгөлийн шалгалт

Хичээлийн кредит

Кредит

Лекц

Course excursive

Даалгавар

3 кр

24 цаг

48 цаг

72 цаг

Судалгааны арга зүйн хичээлийн хөтөч

Хичээлийн зорилтууд

Судалгааны аргазүйн хичээл орсноор оюутнуудад анагаахын шинжлэх ухааны судалгааны аргуудын талаар үндсэн ойлголт өгөх юм. Тодруулж хэлбэл судалгааны процесс, судалгааны загвар, статистик аргууд, судалгаа удирдагчин тайлан бичилт, судлаачийн тайлан бичилт, найруулга зүйн хяналт зэргүүд юм.

Ирц, идэвхи

Шүүмжлэл

Санал

Шалгалт

20 %

20 %

30 %

30 %

Дүгнэх зарчим

  • 1. Хичээлийн ирц бүрэн эсэх, идэвхитэй оролцсон эсэх
  • 2. Төгсөлтийн шалгалтын дүн
  • Ном, ашиглах материал

  • 1. Лецийн материалууд
  • 2. Бусад материалууд
  • Буцах