Түгээмэл асуулт хариулт


(Дээшээ буцах)

Ямар ямар чиглэлээр суралцаж болох вэ?


Бид нар дараах чиглэлээр элсэлтээ авч байгаа:
  • Орчин хөдөлмөрийн эрүүл мэнд
  • Цахим эмнэлгийн удирдлага
  • Анагаах ухаан
  • Сувилахуй
  • Уламжлалт анагаах ухаан

(Дээшээ буцах)

Энэхүү мастерийн програмд хэн элсэж болох вэ?


Цахим эмнэлгийн удирдлагын ангид 2.4-өөс дээш голчтой бакалаврын чиглэл ямар байхаас үл хамааран элсэж болно. Харин бусад 7 чиглэлээр сурахын тулд анагаах ухааны бакалавртай байх шаардлагатай.


(Дээшээ буцах)

Элсэлт хэзээ явагддаг вэ?


Жилд 2 удаа буюу намар 9 сарын 1нээс 10 сарын 1 хүртэл, хавар 1 сарын 20ноос 2 сарын 20 хүртэл элсэлт авдаг. Элсэхийн тулд юу, юу шаардлагатай, сургалтын төлбөр хэд вэ гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.


(Дээшээ буцах)

ОУССТ-ийг төгсөөд үргэлжлүүлэн докторын сургалтад хамрагдаж болох уу?


Болно. Төгсөлтийн баримт бичиг нь АШУҮИС-ийн хүрээнд нэг стандарттай болно.


(Дээшээ буцах)

Судалгааны ажил хийх хэрэгтэй юу ? Яаж төгсөх вэ?


Судалгааны ажлын төсөл бичих: Үүнд: Судалгааны ажлын төсөл бичиж төгсөх оюутнууд судалгааны ажлын төслийн удирдамжийн дагуу хийж гүйцэтгэх бөгөөд 1-2 удаа судалгааны ажлын төсөл бичих сургалтад хамрагдан зөвлөх багшийн тусламжтайгаар судалгааны ажлын төслийг хийх бөгөөд зарлагдсан хугацаанд урьдчилсан байдлаар ирүүлэн жинхэнэ хамгаалалтын хугацаанд ирж хамгаална.Төгсөлтийн хугацаа 2 жилдээ багтан төгсөнө. Судалгааны аргазүй хичээлийн хөтөлбөрөөр судалсны хүрээнд 20 ба түүнээс дээш хуудас судалгааны ажлын төсөл боловсруулах нь харьцангуй хялбар сонголт байх тул суралцагчид давуу талтай болно. Судалгааны ажлын төсөл бичиж байгаа оюутан суралцаж байгаа чиглэлээс хамааран жиш: анагаах ухаанаар суралцаж байгаа бол Анагаах ухааны магистр гэсэн дипломтой төгсөнө.


(Дээшээ буцах)

Төсөл гэдэгт юуг ойлгох вэ? Төсөл хөтөлбөр болон судалгааны ажлын төсөл хоорондоо ямар ялгаатай вэ?


Төгсөлтийн ажлын судалгааны ажлын төсөл бол цэвэр шинжлэх ухааны баримт бичиг юм. Та бүхэн судалгааны аргазүй хичээлийн хүрээнд судалсанчилан судалгааг хийж эхлэх хүртэл бичдэг агуулгаар хийх билээ (Research proposal). Энэ бол ямар нэг биечлэн хийх төсөл хөтөлбөрийн төсөл биш юм.


(Дээшээ буцах)

Дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байвал ямар утсаар холбогдох вэ?


11-320579. 99100760


Буцах