Мэдээ, мэдээлэл

ЭРДМИЙН ЧУУЛГАН 64

ЭРДМИЙН ЧУУЛГАН 64

by Ryenchindorj Erkhembayar -
Number of replies: 0
Эрхэм хүндэт эрдэмтэн багш, судлаачид Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. 
 

АШУҮИС-ийн Захирлын 2022 оны 03-р сарын 01-ний өдрийн А/44 тоот тушаалд үндэслэн Эрдмийн сургуулийн салбар хурал 2022 оны 04-р сарын 07-ны  Пүрэв гарагт цахим хэлбэрээр зохион байгуулагдана. 
Хурлаар эрүүл мэндийн салбарын инноваци, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тэргүүлэх чиглэл болон Эрдмийн сургуулийн эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэлийн хүрээнд хийгдсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн хэлэлцэгдэнэ.

 Хэлэлцэх сэдвийн хүрээ:

·         Нотолгоонд суурилсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх
·         Анагаах ухааны боловсрол судлал ба цахим сургалт
·         Даяаршлын эрүүл мэнд
·         Эмнэлгийн чанар, аюулгүй байдал, менежмент
·         Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжил 
·         Анагаах ухааны эрх зүй
Тавигдах шаардлагыг хангасан илтгэлийн хураангуй болон өгүүлэл нь “ЭРДМИЙН СУРГУУЛИЙН ЭРДМИЙН ЧУУЛГАН – 64” эмхэтгэлд хэвлэгдэнэ. 

Ирүүлсэн илтгэл, өгүүллээс 1 илтгэл, 10 илтгэлийн хураангуй, 3 өгүүллийг шалгаруулан нэгдсэн чуулганд оролцох эрх олгоно.  

Илтгэлийн хураангуй хүлээж авах сүүлийн хугацаа: 2022 оны 03-р сарын 21-ний өдрийн 17 цаг

Хураангуй хүлээн авах и-мейл хаяг: grad.ac@mnums.edu.mn

Холбоо барих утас: 9919-0348

Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас үзнэ үү. 

Хүндэтгэсэн 

Хурал зохион байгуулах ажлын хэсэг