Жирэмсэн ээжийн таргалалт хүүхдийн ирээдүйн эрүүл мэндэд урт хугацаанд үзүүлэх нөлөөлөл
Keith M Godfrey PhD, PhDRebecca M Reynolds, PhD, Susan L Prescott, PhD, Moffat Nyirenda, PhD, Vincent W V Jaddoe, PhD, Johan G Eriksson, PhD, Birit F P Broekman, PhD
Жирэмсэний таргалалт өвчин жирэмсэний явцад шууд хоруу нөлөөтэй байхын сацуу хүүхдийн өсвөр нас, насанд хүрсэн үеийн эрүүл мэндэд нөлөөтэй талаар нотолгоо нэмэгдэж байна. Ажиглалт судалгаануудаас үзэхэд жирэмсэний таргалалт нь тухайн хүүхэд таргалалт, титэм судасны өвчин, харвалт, чихрийн шижин хэвшинж 2, болон гуурсан хоолойн багтраа өвчинөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Мөн жирэмсэний таргалалт нь хүүхдийн танин мэдэхүйн чадварыг сулруулах, мэдрэл-хөгжлийн өвчний эрсдэл үүнд тархины саажилт өвчиний эрсдэлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Дархлаа тогтолоцоо- халдварт өвчний явцад нөлөөлдөг байж болзошгүй зарим хэвлэгдээгүй үр дүнгүүд мөн байна. Туршилт судалгааны зарим үр дүнд жирэмсэн ээжийн таргалалт нь тээж буй хүүхдийн эпигенетикийн зохицуулгад нөлөөлөх, жишээ нь ДНХ метилжилт алдагдах, магадгүй урагт бүрэлдэх микрофлорт нөлөөлөх зэрэг механизмаар ямар нэг хэмжээнд нөлөөлж буй нь тогтоогджээ. Хэдийгээр эмэгтэй жирэмслэхийн урьд жингээ хасаж чадвал хүүхэд нь таргалалтаар өвчлөх эрсдэл буурдаг хэдий ч таргалалт ийм харих шинж чанартай эсэх нь бүрэн нотлогдоогүй, дагаж мөрдөн судлах шаардлагатай байна. Жирэмсэн ээжийн таргалалт нь урагт хэрхэн нөлөөлөх шалтгаан хамаарал, хэрхэн нөлөөлдөг механизм үүнийг хариулах боломж зэргийг нэн тэргүүнд судлах шаардлага тулгарч байна. Учир нь ирээдүйд илрэх нөлөөлөл, хор урхаг нь нийгмийн эрүүл мэндэд нөлөөлөх нь нэн урхагтай юм.
Эндээс өгүүллийг бүрэн эхээр хайж уншина уу?
Influence of maternal obesity on the long-term health of offspring
Summary
In addition to immediate implications for pregnancy complications, increasing evidence implicates maternal obesity as a major determinant of offspring health during childhood and later adult life. Observational studies provide evidence for effects of maternal obesity on her offspring's risks of obesity, coronary heart disease, stroke, type 2 diabetes, and asthma. Maternal obesity could also lead to poorer cognitive performance and increased risk of neurodevelopmental disorders, including cerebral palsy. Preliminary evidence suggests potential implications for immune and infectious-disease-related outcomes. Insights from experimental studies support causal effects of maternal obesity on offspring outcomes, which are mediated at least partly through changes in epigenetic processes, such as alterations in DNA methylation, and perhaps through alterations in the gut microbiome. Although the offspring of obese women who lose weight before pregnancy have a reduced risk of obesity, few controlled intervention studies have been done in which maternal obesity is reversed and the consequences for offspring have been examined. Because the long-term effects of maternal obesity could have profound public health implications, there is an urgent need for studies on causality, underlying mechanisms, and effective interventions to reverse the epidemic of obesity in women of childbearing age and to mitigate consequences for offspring.