Мэдээ, мэдээлэл

Онлайнаар хэрхэн амжилттай сурах вэ?

Онлайнаар хэрхэн амжилттай сурах вэ?

дэргэд Ryenchindorj Erkhembayar -
Number of replies: 0

Онлайн сургалтын онцлог нь орон зай, цаг хугацаанаас үл хамааран суралцдаг давуу тал байдаг. 

Ийнхүү суралцахад тулгардаг хамгийн том бэрхшээл бол суралцагч өөрийгөө удирдан чиглүүлэх явдал билээ. Онлайнаар амжилттай суралцсан оюутнуудын төлөөллөөс хийсэн судалгаанаас харвал хамгийн үнэ цэнэтэй 5 зөвлөгөөг хүргэж байна. Мөн энэ линкээр орж хэрэгтэй мэдээллээ авч байгаарай. 

1. Оюутны хөтөч (syllabus) -тэй сайтар уншиж танилцах. Энэ нь таны хичээлийг дуусах хүртэл зааварчилсан газрын зураг болно

2. Долоо хоногийн хугацаатай төлөвлөж байгаарай. Цагаа зохицуулах нь хамгийн чухал зүйл билээ. 

3. Нэг долоо хоногийн хугацаанд 3 ба түүнээс олон удаа хандах. Олон удаа ханддаг оюутнууд хариуцлагатай сайн сурдаг байна. 

4. Асуулт асуух. Багш нараасаа асуулт асуух бол хамгийн идэвхтэй суралцах аргын нэг билээ.

5. Өөртэйгөө ижил хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудтай холбоо тогтоох. Энэ нь таныг ижил асуудалтай хүмүүстэй холбогдон асуудлаа даван туулахад туслах болно. 

 

Амжилт хүсье.