Мэдээ, мэдээлэл

2-Р ЭЭЛЖИЙН ЭЛСЭЛТ АВЧ ЭХЭЛЛЭЭ.

2-Р ЭЭЛЖИЙН ЭЛСЭЛТ АВЧ ЭХЭЛЛЭЭ.

дэргэд Deleted user -
Number of replies: 0

АШУҮИС-Н ОЛОН УЛСЫН САЙБЕР ИХ СУРГУУЛИЙН 2016 ОНЫ ХАВРЫН 

НЭМЭЛТ ЭЛСЭЛТ ЯВАГДАЖ БАЙНА.

 

    АШУҮИС-н Олон Улсын Сайбер Их Сургууль ( ICUMS) нь 2015 оны 10 сарын 01нд нээгдэн НЭМ-н магистрын чиглэлээр Орчин-Хөдөлмөрийн эрүүл мэнд, Цахим -Эмнэлгийн удирдлага гэсэн  ангиудад элсэлт авч сургалтын үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Манай Сайбер Их Сургуулийн давуу тал нь ажиллаж амьдарч байгаа газраасаа онлайнаар өөрийн боломжтой  цагтаа суралцан Нийгмийн эрүүл мэндийн магистрын диплом авах боломжтой бөгөөд судалгааны ажил бичих эсвэл нэмэлт кредит судлан төсөл бичиж төгсөх боломжтой зэрэг олон давуу талуудтай бөгөөд  бид энэ удаа сургалтын үйл  ажиллагаагаа  өргөтгөн дараах чиглэлээр элсэлт авч эхэллээ.


Онлайнаар магистрт суралцах мэргэжлийн чиглэл:

          1.      НЭМ - Цахим-Эмнэлгийн удирдлага   

                               - Орчин –Хөдөлмөрийн эрүүл мэнд

          2.   Анагаах ухаан

          3.   Нүүр ам судлал

          4.   Био-Анагаах ухаан

          5.   Уламжлалт анагаах ухаан

          6.  Сувилахуй

Та эдгээр чиглэлээс сонгон суралцах боломжтой. Хичээл 2016 оны 03 сарын 01 нд эхэлнэ. 
Бүртгэл явагдах хугацаа: 2016 оны 02 сарын 28хүртэл
Бүртгэлийг  ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.
Суралцах хугацаа 2 жил
Сургалтын төлбөр 2,070,000төг (Гадаад оюутан $2,790 )

Бүртгүүлсэн оюутнууд материалаа бүртдүүлэн АШУҮИС-н 234 тоотод авчир өгөх буюу илгээнэ үү.

Хөдөө орон нутгаас хамрагдаж байгаа бол холбогдох эрүүл мэндийн төв дээрээ нэгтгэн АШУҮИС-н шуудангийн хаягаар илгээнэ үү.

Бүрдүүлэх материалын жагсаалтыг тус сайтны Элсэлт - Шаардагдах бичиг баримт гэсэн хэсгээс харна уу.

Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар хандана уу.

Холбоо барих:
Утас: 976-11-320579, 11-321194,  9910-0760
Факс: 976-11-321249
Email: icums@mnums.edu.mn  munkhzul.e@mnums.edu.mn , 
 tumennast@mnums.edu.mn
Бүрдүүлэх материал болон бусад холбогдох мэдээллийг 
ЭНД ДАРЖ авна уу.

 

Хэрэв та элсэлт хийсэн бол онлайн сургалтын системд хандан бүртгүүлэх хэрэгтэй. ЭНД ДАРЖ ОНЛАЙН СИСТЕМД БҮРТГҮҮЛНЭ ҮҮ.

 /Таныг онлайн системд бүртгүүлсний дараа бид хичээлүүдийг нээх болно. /

 Жич: Онлайн сургалтын системд бүртгүүлэх, түүнийг ашиглах зааврыг ЭНД ДАРЖ  үзнэ үү!