Оюутны оролцоог үнэлэх журам

ОУСИС-ийн онлайн магистрын хөтөлбөрийг амжилттай төгсөхийн тулд оюутны идэвх оролцоог үнэлэх нь маш чухал юм. Магистрын оюутнууд тухайн семестерийн хугацаанд долоо хоног бүр хичээлийн материалаа e-learning систем рүү хандалт хийж татаж авах ёстой. Хичээлийн материал гэдэгт лекцийн видео файл, pdf файл, нэмэлтээр унших материалууд болон moodle систем дээр тавигдсан бусад бүх төрлийн материалуудыг оруулж тооцно. E-learning систем нь автоматаар оюутны идэвх оролцоог үнэлэх ба долоо хоног бүрийн төгсгөлд тухайн оюутан хичээлийн материалаа татаж авсан уу, үгүй юу гэдгийг багш шууд мэдэх боломжтой юм. Хэрэв оюутнууд тухайн долоо хоногтоо хичээлийн материалуудаа татаж аваагүй тохиолдолд идэвх оролцооны хувьд 0 гэсэн үнэлгээ авах болно.

Оюутнууд тухайн хичээлийн долоо хоногийн гуравны хоёрт нь оролцсон тохиолдолд бүрэн кредитээ авна. Жишээлбэл тухайн семестерт 12 долоо хоногийн турш хичээл орох тохиолдолд 8 долоо хоногийн турш заавал хичээлийн материалаа татаж авсан байх шаардлагатай. Хэрэв оюутнууд 8 долоо хоногийн хугацаанд (гуравны хоёрт) хичээлийн материалаа татаж аваагүй, оролцоо байхгүй тохиолдолд тухайн хичээлд хангалтгүй үнэлгээ авах ба кредитийн төлбөрийг төлж, тухайн хичээлийг дахин судлах шаардлагатай болно. Тухайн хичээл дээр хангалтгүй ирцтэй оюутан, явцын шалгалт болон бусад бие даалт дээр хангалттай үнэлгээ авсан хэдий ч нийт хичээлийн гуравны хоёрт нь оролцоогүй тохиолдолд унасанд тооцно.

Энэхүү оролцооны журмыг оюутан бүр уншиж танилцах шаардлагатай бөгөөд зайлшгүй дагаж мөрдөнө.

Буцах