Гомбожавын Даваа

Davaa

Гомбожавын Даваа
MPH, PhD

davaa@mnums.edu.mn
АШУҮИС-ийн НЭМС-ийн Эпидемиологи биостатистикийн тэнхимд дэд профессор

АУ-ны доктор, дэд профессор Г.Даваа АУИС-ийг эрүүл ахуйч халдвар судлаач мэргэжлээр төгссөн ба ЭМШУИС-д анагаах ухааны докторын зэргийг “Гэдэсний зарим халдварын хөдлөл зүйн онцлог, үүсгэгчийг дамжуулагч ялааг судлах нь” сэдвээр хамгаалсан. Нийгмийн эрүүл мэндийн магистрын зэргийг Израйль улсын Хебрев Хадассахын их сургуулийн Брауны НЭМС-д хамгаалсан.

Багш Г.Даваа нь АШУҮИС-ийн НЭМС-ийн Эпидемиологи биостатистикийн тэнхимд багшаар ажилладаг ба эпидемиологийн багшаар тасралтгүй 20 гаруй жил ажиллаж байна. 2008-2013 онд Соросын сангийн дэмжлэгтэйгээр багш хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдан НЭМ-ийн магистрын сургалтын хөтөлбөр боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байсан. Судалгааны чиглэл: халдварын сэргийлэлт хяналт ба нийгмийн эрүүл мэндийн судалгаанууд Ажиллах хугацаандаа 2 доктор, 17 магистрын ажилд зөвлөх, удирдагчаар ажилласан.

Буцах