Доржын Гантуяа

Gantuya

Доржын Гантуяа
MD, MPH, PhD

gantuya.d@mnums.edu.mn
АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн Эпидемиологи Биостатистикийн ТэнхимийнАхлах багш

Д.Гантуяа нь 2001онд АУИС-ийг (хуучнаар) Хүний их эмч мэргэжлээр төгсч, 2004 онд Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуульд Анагаах Ухааны магистрын зэрэг, 2005-2006 онд Унгар улсын Дебрецений Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуульд Нийгмийн Эрүүл Мэндийн магистрын зэргийг тус тус хамгаалсан. 2015 онд АУ-ны докторын зэргийг орчны эрүүл мэнд, тэр дундаа агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар судлан хамгаалсан юм.

Тэрээр 2004 оноосАШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн Эпидемиологи Биостатистикийн тэнхимд багшилж байгаа бөгөөд тархвар судлал болон судалгааны арга зүй хичээлийг төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалтанд зааж байгаа. Д. Гантуяа нь өөрийн судалгааг агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, эх, нялхасын эрүүл мэнд болон халдварын хяналт сэргийлэлтийн талаар явуулж байна.

Буцах