Олон Улсын Цахим Сургалтын Төв

    АШУҮИС-ийн салбар Эрдмийн сургуулийн Олон Улсын Сайбер сургалтын тэнхим нь 2015 оны 10 сарын 15 нд анх удаа Монгол Улсын дээд боловсролын төгсөлтийн сургалтад бүрэн цахим хэлбэрээр магистрын сургалт явуулах зорилгоор Олон улсын Сайбер Их Сургууль нэртэйгээр байгуулагдсан.

   Цахим сургалтыг санаачлан Монголд нутагшуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан БНСУ-ын Ёнсей Их Сургуулийн зочин профессор, АШУҮИС-ийн хүндэт профессор Ён Мүн Чэ нь Азийн орнуудад цахим засаглал, эрүүл мэндийн цахим тогтолцоог хөгжүүлэн нэвтрүүлсэн туршлагатай эрдэмтэн юм.

   Цахим сургалтын үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон улсын боловсролын хөгжлийн чиг хандлага технологийн дэвшлээ дагаад хурдацтай өөрчлөгдөх явцад ялангуяа эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ачаалал ихтэй орчинд ажилладаг ч өөрийн мэдлэг ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх шаардлагатай салбар нийгмийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан

  • Орчин-Хөдөлмөрийн эрүүл мэнд
  • Эрүүл мэндийн бодлого, удирдлага
  • Эмэлзүйн Анагаах ухаан
  • Био-Анагаах ухаан
  • Уламжлалт анагаах ухаан
  • Нүүр ам судлал
  • Сувилахуй
  • Эм-зүй
зэрэг нийт 8 мэргэжлийн чиглэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн магистрын сургалтыг 100 хувь цахим хэлбэрээр явуулж байна.

АЛСЫН ХАРАА

Боловсролын салбар Эрүүл мэнд, анагаах ухааны ахисан шатны сургалтыг дэвшилтэт цахим технологид түшиглэн эрхэлдэг Ази, Номхон далайн бүсийн тэргүүлэх төгсөлтийн сургалт, судалгааны байгууллага болох зорилготой.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Эрүүл мэнд, анагаах ухааны ахисан шатны сургалтыг дэвшилтэт цахим технологид түшиглэн эрхэлдэг Ази, Номхон далайн бүсийн тэргүүлэх төгсөлтийн сургалт, судалгааны байгууллага болох зорилготой.

ҮНЭТ ЗҮЙЛ

  • Мэргэшсэн, чадварлаг баг
  • Салбар дундын хамтын ажиллагаа
  • Академик эрх чөлөө
  • Ёс зүйт харилцаа
  • Шинэ мэдлэг, технологи бүтээх
  • Судалгааг хэрэглээ болгох
  • Сургалтыг олон улсын хэмжээнд хүргэх

зорилгоор хичээлийн бүх материалыг Англи, Монгол хэл дээр бэлтгэн гадаад оюутан суралцах боломжийг бий болгон олон улсын цахим сургалтад дэлхийн 236 улс хэрэглэж байгаа сургалтын Moodle-3,9 системийг хөгжүүлэн сургалтыг чанарыг эрхэмлэн үйл ажиллагаагаа хөгжүүлсээр байна.