Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
Танилцуулга

Олон Улсын Анагаахын Шинжлэх Ухааны Цахим Их Сургууль(ICUMS) нь ур чадвараа дээшлүүлж, карьерээ өсгөхөд тань туслах зорилгоор цахим эмнэлгийн менежмент, орчны эрүүл мэндийн Магистрын сургалтын хөтөлбөрийг санал болгож байна. Мөн түүнчлэн, АУС болон НАССын төгсөлтийн дараах хөтөлбөрийн оюутнуудад хэд хэдэн онлайн сургалт явуулна. Бидний онлайн сургалт нь тэнхимийн сургалттай адил нягт нямбай үр дүнтэй. Та тэнхимийн сургалттай яг ижил түвшний сургалтын чанарыг авахаас гадна тэнхимийн багш нараар хичээл заалгана. Таны цаг зав, ажлын хуваарьт зохицсон сургалтын талаар онлайн сургалтын хөтөлбөрөө танилцуулж байна.

Онлайн сургалт уян хатан, тааламжтай анги хамт олoнтой хамтрах боломжыг бүрдүүлнэ. Та:

  • Хичээлийн хуваариа өөрийн хүсэлтийн дагуу төлөвлөнө
  • Багш болон анги хамт олноосоо ганцаарчилсан зөвлөгөө, дэмжлэг авна.
  • Даалгавар, бие даалтаа хийхээс өмнө эргэцүүлж бодох боломжтой.
  • Сургалтанд суухын зэрэгцээ ажлаа үргэлжлүүлэн хийх бололцоотой.
2015 оны 10 сард шинээр нээгдсэн

Бидний хослосон сургалтын хөтөлбөр, 1 -р улиралд онлайн болон тэнхимийн сургалтын аль алинаас нь хичээл сонгох боломж, эсвэл аль нэг сургалтад бүрэн хамрагдах боломжийг олгоно. Та ангид суралцаж буй мэт өндөр чанартай боловсрол эзэмшихээс гадна, хичээлийн хуваариа хувийн зав чөлөөндөө тохируулж сонгоно. Онлайн хичээлүүд тогтмол шинэчлэгдэж сайжрах бөгөөд орчин үед хөл нийцүүлсэн ач холбогдолтой эсэхийг тогтмол шалгана. Орчин үеийн тренд хандлага болон төлөөлөгчдийн санал хүсэлтийг үндэслэн сургалтын заах аргаа тогтмол шинэчлэж, үргэлж сүүлд гарсан мэдээллийг түгээн таны чадварыг дээшлүүлэхэд анхаарна.

Чанартай жишиг их сургууль

Бидний хослосон сургалтын хөтөлбөр, 1 -р улиралд онлайн болон тэнхимийн сургалтын аль алинаас нь хичээл сонгох боломж, эсвэл аль нэг сургалтад бүрэн хамрагдах боломжийг олгоно. Та ангид суралцаж буй мэт өндөр чанартай боловсрол эзэмшихээс гадна, хичээлийн хуваариа хувийн зав чөлөөндөө тохируулж сонгоно. Онлайн хичээлүүд тогтмол шинэчлэгдэж сайжрах бөгөөд орчин үед хөл нийцүүлсэн ач холбогдолтой эсэхийг тогтмол шалгана. Орчин үеийн тренд хандлага болон төлөөлөгчдийн санал хүсэлтийг үндэслэн сургалтын заах аргаа тогтмол шинэчлэж, үргэлж сүүлд гарсан мэдээллийг түгээн таны чадварыг дээшлүүлэхэд анхаарна.

Монгол оюутнуудад тавигдах шаардлага

  • Голч дүн: 2.4
  • MPHийн зэрэг горилогч: 2.4 ба түүнээс дээш
  • Төрийн албан хаагчийн маягт
  • Бакалаврын дипломны нотариатжуулсан хуулбар
  • Бүртгэлийн хураамж
  • Сургалтын төлбөр

Сургалтын төлбөр

  • Монгол оюутнууд
    • 200.000 төгрөг/нэг хичээл
    • 2.070.000 төгрөг/нэг жил (тэнхимийн сургалтаас 20%-аар бага)
  • Гадаад оюутнууд
    • 2.790 USD/нэг жил (тэнхимийн сургалтаас 20%-аар бага)
Mатериал хүлээн авах
  • Элсэлтийн маягт хүлээн авах хугацаа:
    Хавар -> 01 сарын 20-оос 02 сарын 20 хүртэл
    Намар -> 09 сарын 01-ээс 10 сарын 01 хүртэл
  • Бүх материалыг доорх хаяг руу илгээнэ үү
    • Ё.Mөнхзул, Олон Улсын Анагаахын Шинжлэх Ухааны Цахим Их Сургууль, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль 235 тоот өрөө, Зоригийн гудамж, 14210 Улаанбаатар, Монгол.
    • Цахим шуудан: icums@mnums.edu.mn
Бүртгэл

Бүртгэлийг email- ээр 48 ажлын цагийн дотор хийнэ. Сургалтын төлбөрийг тухай жилийн хичээл эхлэхээс өмнө төлсөн байх. Хийгдсэн төлбөрийг хүлээн авч захиран зарцуулахаас өмнө хичээлийн боломжит хувилбарыг шалгана.

Нэмэлт мэдээлэл:

Холбоо барих: Ё.Мөнхзул, Утас: 976-11-328670, Факс: 976-11-321249, Email: icums@mnums.edu.mn, Website: http://icums.mnums.edu.mn, http://mnums.edu.mn

Нийгмийн Эрүүл Мэндийн магистрийн хөтөлбөр(MPH)

Хэрэв та ICUMS - т суралцахыг хүсвэл таны мэдвэл зохистой мэдээллийг доор хүргэе. АШУҮИСийн магистрын хөтөлбөртөө 9 сард элсэлт авдаг. Хичээл нь жил бүрийн 3 болон 10 сард эхэлнэ. Онлайн сонголт зөв төлөвлөлт хийснээр MPH хөтөлбөрийг онлайнаар бүрэн дуусгах боломжтой.

Онлайн сургалтын хөтөлбөр дараах үндсэн ангитай

MPH хөтөлбөрт онлайнаар суралцахаар бүртгүүлсэн оюутнууд доорх ангиас сонгоно:

  • Орчин Хөдөлмөрийн эрүүл мэнд
  • Цахим Эмнэлгийн удирдлага
  • Анагаах ухаан
  • Био-Анагаах
  • Сувилахуй
  • Уламжлалт
  • Нүүр ам судлал
  • Эмзүй

Хэрэв та эдгээр ангид суралцахгүй гэвэл нийгмийн эрүүл мэндийн сургалтын дараах хөтөлбөрийн сонгон судлах хичээлүүдээс авах боломжтой. Уг хичээлүүд оюутнуудад илүү боломж олгох үүднээс онлайн хэлбэрийн сонголтоор явагддаг.

Онлайн болон тэнхимийн сургалтын сонголт

MPH хөтөлбөр нь тэнхимийн, онлайн эсвэл хосолсон сургалтыг зөвшөөрөхөөс гадна сургалтыг 1 улирлын мөн MPHийн сургалтын турш гэсэн сонголтуудтай. Таны сургалтад зориулж тэнхимийн сургалттай адил нягт нямбай чанартай хичээлийг онлайн сургалт санал болгож байна. Онлайн MPH хичээлийг зэрэг горилогч бүтэн онлайн суралцагч болон тэнхимийн сургалтад бүртгэлтэй хэдий ч нэг ба түүнээс дээш тооны хичээлээ онлайнаар судлаж буй оюутнууд авах боломжтой. Онлайн болон тэнхимийн сургалтыг хослуулах нь сургуулийн шилдэг оюутнуудтай харьцаж тэднээс суралцаж чадвараа дээшлүүлэх боломжыг олж авна.

Буцах