Хөдөлмөрийн эрүүл мэндийн үндэс

Хичээлийн тодорхойлолт

Хөдөлмөрийн эрүүл мэндийн хичээл нь 3 кредит цагийн багтаамжтай бөгөөд Орчин ба Хөдөлмөрийн Эрүүл Мэндийн магистрын онлайн сургалтанд заагдана. Уг хичээлийн зорилго нь ажлын байрны аюултай, хортой хүчин зүйлс, түүний эрүүл мэндэд үзүүлэх тохиромжгүй нөлөөлөлийг судлан илрүүлэх, хянах, үнэлэх, багасгах, арилгах арга зам болон ажилчдын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны арга зүй талаарх мэдлэг, чадвар, дадлагыг суралцагсадад эзэмшүүлэхэд оршино.

Сургалтын зорилтууд

1. Хөдөлмөрийн орчин болон ажлын байрны хортой, аюултай хүчин зүйлсийг ялган тогтоох чадвартай болгох
2. Хөдөлмөрийн хортой, аюултай хүчин зүйлсийг хянах үнэлэхэд эрүүл ахуйн хэмжилт, судалгааны аргыг ашиглах арга зүйд сургах
3. Хөдөлмөрийн хортой, аюултай хүчин зүйлсийг багасгах, арилгах арга замыг төлөвлөх, авч хэрэгжүүлэх мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх
4. Хөдөлмөрийн орчны эрсдэлт хүчин зүйлсийг ажилчдын өвчлөлтэй холбож судлах мэдлэг, чадвартай болгох
5. Төрөл бүрийн хөдөлмөрийн үеийн хөдөлмөрийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалд дүн шинжилгээ хийж, хөдөлмөрийн нөхөл, үйлдвэрийн орчныг эрүүлжүүлэх, өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх чадвар эзэмшүүлэх зорилготой.

Ашиглах мэдээллийн эх сурвалж
Үндсэн:

  • Л.Оюунтогос, Д.Нарансүх, Хөдөлмөрийн эрүүл ахуй, 2013 он, ISBN 99973-2-286-X, I-VII бүлэг, хуудас 11-281
  • Barbara .Plog, Patricia J. Quinlan, Fundamental of Industrial Hygiene, 5th edition. 2002,
  • Нэмэлт:

  • Joseph LaDou, Current Environmental and Occupational Medicine, Current Occupational & Environmental Medicine: Fourth Edition, 2007
  • Cherilyn Tillman “ Principles of Occupational Health&Hygienie”, Australia, 2007
  • National Institute for Occupational Safety and Health www.cdc.gov/niosh
  • Хичээлийн хуваарь

    Долоо хоног

    Сар, өдөр

    Лекцийн сэдэв

    Даалгавар

    Сорил

    Багш

    1 дэх долоо хоног

    10/15 - 10/21

    Хөдөлмөрийн эрүүл мэндийн тухай ерөнхий ойлголт

    Д.Нарансүх

    2 дах долоо хоног

    10/22 - 10/28

    Ажлын байран дахь шуугиан

    Сорил 1
    10-р сарын 26

    Д.Нарансүх

    3 дах долоо хоног

    10/29 - 11/4

    Мэргэжлээс шалтгаалах шуугианы гаралтай сонсгол алдагдах эмгэг

    Д.Нарансүх

    4 дэх долоо хоног

    11/5 - 11/11

    Ажлын байран дахь аэрозоль, хий, уур төлөвтэй бохирдуулагчид

    Даалгавар #1: Noise calculation and time weighted average and unit conversion
    11-р сарын 6

    Сорил 2
    11-р сарын 9

    Э.Ундармаа

    5 дах долоо хоног

    11/12 - 11/18

    Ажлын байран дахь цахилгаан соронзон цацраг, түүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө

    Э.Ундармаа

    6 дах долоо хоног

    11/19 - 11/25

    Хөдөлмөрийн эрүүл ахуйн зөвшөөрөгдөх дээд хэмжээний стандарт

    Э.Ундармаа

    7 дах долоо хоног

    11/26 - 12/2

    Хөдөлмөрийн эрүүл мэндийн судлагдахуун, хор судлалын суурь онол

    Сорил 3
    11-р сарын 30

    Э.Ундармаа

    7 дах долоо хоног

    11/26

    Явцын шалгалт

    Д.Нарансүх
    Э.Ундармаа

    8 дах долоо хоног

    12/3 - 12/9

  • МШӨ-ийн олон улсын болон Монгол улсын ангилал
  • Түгээмэл тохиолддог МШӨ-үүд: Амьсгалын эрхтэн тогтолцооны өвчлөл
  • Б.Нандин-Эрдэнэ

    9 дах долоо хоног

    12/10 -12/16

    Био-мониторинг

    Б.Нандин-Эрдэнэ

    10 дах долоо хоног

    12/17 - 12/23

    Хөдөлмөрийн эрүүл мэндийн тандалт

    Сорил 4
    12-р сарын 21

    Б.Нандин-Эрдэнэ

    11 дэх долоо хоног

    12/24 - 12/30

    МУ-ын хөдөлмөрийн эрүүл мэндийн хууль, эрх зүй

    Даалгавар #2: Мэргэжлээс шалтгаалсан өвчний талаар судалгааны ажлын тойм бичих
    12-р сарын 25

    Б.Нандин-Эрдэнэ

    12 дах долоо хоног

    12/28

    Сүүлийн шалгалт

    Б.Нандин-Эрдэнэ

    Оюутны үнэлгээ

    Оюутнуудыг сорил, даалгавар, шалгалтын дүн, хичээлийн оролцоогоор үнэлнэ.
  • 4 сорил -20% (нэг сорил 5%)
  • 2 гэрийн даалгавар - 10% (нэг сорил 5%)
  • Явцын шалгалт- 30%
  • Сүүлийн шалгалт -30%
  • Оролцоо -10%
  • Сорил

    4 удаагийн сорил нь дүнгийн 20%-ийг бүрдүүлнэ. Сорил дараах хувиараар сургалтын вэб сайтад байршуулна
  • Сорил 1 – Х/26
  • Сорил 2 – ХI/9
  • Сорил 3 – XI/30
  • Сорил 4- XII/21
  • Дасгал

    Дасгалуудыг илгээх сүүлийн хугацаа:
  • Даалгавар 1: Шуугианы тооцоолол, цагт жинлэсэн дундаж өртөлт, нэгжийн хөрвүүлэлт хийх –XI/6
  • Даалгавар 2: Мэргэжлээс шалтгаалсан өвчний талаар судалгааны ажлын тойм бичих– XII/25
  • Буцах