Мэдээ, мэдээлэл

Дахин шалгалт зарлагдаж байна.

Дахин шалгалт зарлагдаж байна.

дэргэд Мөнхзул Ёндонжамц -
Number of replies: 0
Шинэ оны мэнд хүргэе. Магистрантуудаа, 
2021-2022оны хичээлийн жилийн өвлийн амралт 2021.12.27 -2022.3.01 хүртэл үргэлжилнэ. Дараа улирлын хичээл 2022оны 3 сарын 1-нд эхлэхээр төлөвлөж байна. Хаврын улирлын хичээл эхлэх талаар та бүхэнд мэдээлэл хүргэх болно. 
Өвлийн сургалтын талаар дараах мэдээллийг хүргэж байна.
Магистрын сургалтын хөтөлбөрийн хүрээнд хичээлийн үнэлгээ 70 доош үнэлгээтэй  болон хичээлийн хоцрогдолтой оюутнуудад Төгсөлтийн сургалтын үйл ажиллагааг зохицуулах журмын Тавдугаар заалтыг үндэслэн  дахин шалгалтыг зохион байгуулж байна.
Дахин шалгалт зарлагдаж буй хугацаа: 2022.1.11-2022.1.30 хүртэл 
Дахин шалгалтад хамрагдах оюутнууд дараах Бүртгэл дээр дарж бүртгүүлнэ үү. 
Төгсөлтийн хамгаалалтад хичээлийн хоцрогдолгүй буюу бүх хичээлийг судалсан 70 дээш үнэлгээтэй байх үндсэн шаардлагын дагуу хичээлийн асуудалтай оюутнууд хамрагдаарай. Магистрантын нийт судалсан хичээлийн нэр үнэлгээ магистрын дипломын хавсралт дээр бичигдэнэ.
Давтан шалгалтад дараах зүйлийг анхаарах: 
1. Өөрийн хичээлийн үнэлгээний тайлан хэсэгт орж судалсан хичээлээ шалгах-/ бие даалтын дүн болон ирцийн оноо бүрэн орсон эсэхийг/
бүх үнэлгээ бүрэн ороод 70 оноо хүрэхгүй бол дахин шалгалтад оноо ахиулж болох хичээлийн шалгалтыг сонгон дахин шалгалтад хамрагдана уу. / Хэрвээ шалгалтын дүн ороогүй бие даалтын дүн ороогүй зэрэг сургалтын үйл ажиллагаатай хамааралтай асуудал байвал ХҮСЭЛТ - ХИЧЭЭЛТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛ хэсэгт хүсэлтээ ирүүлбэл даруй шийдвэрлэх боломжтой /
2. Дахин шалгалтад 70 онооноос дээш үнэлгээтэй ч оноо ахиулах зорилгоор хамрагдахгүй. 
3. Ирүүлсэн бүртгэлийн дагуу хичээлийн шалгалтыг нээсэн хугацааг тухайн оюутанд мэйлээр мэдэгдэх учир мэйлээ тогтмол шалгах хэрэгтэй. 
4 .Зарим хичээлийн шалгалтын үнэлгээ ороогүй болон ирцийн үнэлгээ ороогүй хичээлүүд байгаа байх энэ 7 хоногт багтан орох болно.
Бусад тодруулах асуудал хүсэлт байвал 11-320579 буюу хичээлтэй холбоотой асуудал хэсэгт хандаж болно. 
Та бүхэнд сурлагын өндөр амжилт хүсье.