Нэгдсэн шалгалтанд 2023 оны намрын элсэгчид болон 2023 оны намраас өмнө элссэн нэгдсэн шалгалт өгч амжаагүй суралцагсад хамрагдана. Нэгдсэн шалгалтын бүртгэл 2025.02.17-ний өдөр 17 цагт хаагдана.
Нэгдсэн шалгалт 2025.02.19-нд болно. Та 09:00-23:00 цагийн хооронд шалгалтаа өгөх боломжтой. /Шалгалт 23:00-д хаагдах тул та цагаа тооцоолоорой./
Нэгдсэн шалгалтанд тэнцсэнээр магистрын судалгааны төсөл бичих хичээлүүдэд хамрагдаж, судалгааны төсөл бичих эрх нээгдэнэ.
Нэгдсэн шалгалтанд хамрагдахын тулд судалсан байх ёстой хичээлийн дүнгийн тооцоогүй байх ёстойг анхаарна уу. /Бүх хичээлийн дүн 70-с дээш байх ёстой/
Хэрвээ дүнгийн тооцоотой бол ОУЦСТ-ийн намрын улирлын хичээл нөхөлтөнд хамрагдаж хичээлийн тооцоог дуусгасан байх.
Та нэгдсэн шалгалт хэсэг рүү нэвтэрч бүртгүүлнэ үү.
Жич : Бүртгүүлээгүй суралцагч нэгдсэн шалгалтанд хамрагдахгүй болохыг анхаарна уу. Бүртгүүлэхдээ Овог, Нэр, E-mail хаягаа алдаагүй бөглөнө үү.