Мэдээ, мэдээлэл

Нийт оюутнуудад

Нийт оюутнуудад

by Мөнхзул Ёндонжамц -
Number of replies: 0

Манай сургуулийг сонгон суралцаж байгаа та бүхэнд талархаж байна. Цаашид сурлагын амжилт хүсэж байна. Та бүхэнд онлайн хэлбэрээр суралцахад яаж суралцах аргаа олохгүй эхэндээ хүндрэл учрах боловч амархан дадах учраас санаа зовох хэрэггүй. Та бүхэнд хичээлийн явцын талаар тайлбар өгөхийг хүслээ.

Нийт хичээлүүд 7 хоног болгон шинэ хичээл тавигдаж байгаа. Оюутан хамгийн багадаа 7 хоногт нэг удаа орж хичээлээ татаж авах буюу хичээлийн онцлогоос шалтгаалан бие даалт болон сорил оруулдаг учир тухайн 7 хоногтоо багтааж бие даалтаа явуулах  хэрэгтэй . Тухайн заасан хугацаанд хичээлээ татан авч бие даалтаа явуулаагүй бол ирц бүртгэгдэхгүйгээс гадна бие даалт явуулах файл автоматаар хаагддаг учир анхаарах хэрэгтэй шүү. Хичээлийн үнэлгээг оюутан та бүхний хичээл дээр байгаа Оюутны оролцоог үнэлэх хэсгээс орж хараарай. Ирцийн  хувьд 3 дээш удаа тасалж болохгүйг анхаарах хэрэгтэй. Тухайн хугацаанд хөдөө орон нутаг явах буюу хүндэтгэх шалгаан гарах тохиолдолд багшдаа хэлэх хэрэгтэй шүү. Оюутны ёс зүйн журамтай танилцан шалгалт болон бие даалт өгөхдөө бусдаас хуулах болон бусад оюутантай адилхан хийж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй энэ дүрмийг зөрчсөн тохиолдолд үнэлгээнээс хасах болно гэдгийг анхаарах хэрэгтэй шүү.

Хичээлийн хувьд асуух болон ойлгохгүй зүйл гарвал багшдаа хэлж байх хэрэгтэй. Мөн асуух зүйл байвал чөлөөтөй асууж тодруулж байхыг хүсье. Мөн сайтын дээд хэсэгт байгаа гарын авлагыг ашиглаарай.

Төлбөрийн тооцоотой оюутнууд болон шинээр элссэн оюутнууд бичиг баримтаа  доорх хаягаар яаралтай явуулаарай. 

 Илгээх хаяг: icums@mnums.edu.mn 

Төлбөрийн данс: Хаан банк 5031813390  Код 102 

Төлбөр - 2,070,000₮ Б

Бүртгэлийн хураамж: 20,000₮

Гүйлгээний утга : АШУҮИС-Сайбер Их Сургууль,Бүртгэлийн хураамж ,... Сургалтын төлбөр .... гэж бичээд овог нэр регистрийн дугаараа сайн бичээрэй. 

Хүндэтгэсэн Зулаа