Мэдээ, мэдээлэл

Аутофаги гэж юу вэ?

Аутофаги гэж юу вэ?

дэргэд Ryenchindorj Erkhembayar -
Number of replies: 0

Аутофаги гэдэг нь өөрийгөө задлах, уусгах гэсэн утгатай махбодийн хөгжлийн ноцтой үе шатуудад энергийн эх үүсвэрийг тэнцвэржүүлэх болон хоол тэжээл дутагдалтай үед үзүүлэх хариу урвал процесс юм. Мөн аутофаги гэдэгт оронзайн болон үндсэн бүтцээ алдсан уураг, эсийн гэмтсэн эрхтэнцэрүүд жишээлбэл митохондр, эндоплазмын торлог болон пероксисом, болон эсийн доторх патогенийг устган зайлуулах үйл явцыг хамааруулна. Үүнээс үзвэл аутофаги нь үндсэндээ дасан зохицлын механизм бөгөөд апоптозын бус эсийн үхэлд аутофагийн алдагдал ажиглагддаг. Аутофагийн процесс сонгомол болоод сонгомол бус хэлбэртэй, үүнд тусгай эрхтэнцэрийн, рибосомын болон уургийн аггрегатын гэх мэтчилэн байдаг боловч сонгомол болон сонгомол бус хэлбэрүүд нь бүрэн судлагдаагүй. Эсийн доторх гэмтсэн эрхтэнцэрүүд, уургийн аггрегатуудыг зайлуулахаас гадна аутофаги нь эсийн хөгшрөлт, гадаргын антиген илчлэлтийг тэтгэж геномын задгайрал тэнцвэргүйдэл, үхжилээс сэргийлдэг. Иймээс хавдар өвчин, мэдрэл сөнөрлийн өвчнүүд, кардиомиопати, чихрийн шижин, элэгний эмгэгүүд, аутоиммуны өвчин, болон халдварт өвчин зэргээс сэргийлэхэд чухал үүрэгтэй юм. 

Энэхүү чухал процессийн механизмыг нээсэнд 2016 оны Нобелийн шагналыг Yoshinori Ohsumi эрдэмтэнд хүртээсэн.

Эсийн болон молекул механизмыг тоймлосон тойм өгүүллийг энэ линкээр орж судлаарай.