Мэдээ, мэдээлэл

35 болон түүнээс дээш насны жирэмсэн ээжүүдийн төрөлтийг сэдээх нь

35 болон түүнээс дээш насны жирэмсэн ээжүүдийн төрөлтийг сэдээх нь

by Ryenchindorj Erkhembayar -
Number of replies: 0

Kate F. Walker, M.R.C.O.G., George J. Bugg, M.D., Marion Macpherson, M.D., Carol McCormick, M.Sc., Nicky Grace, M.A., Chris Wildsmith, B.A., Lucy Bradshaw, M.Sc., Gordon C.S. Smith, D.Sc., and James G. Thornton, M.D., for the 35/39 Trial Group*

Дэлхийд нэртэй New England Journal of Medicine сэтгүүлийн 2016 оны онцлох өгүүллүүдээс  хөрвүүлэн хүргэж байна.

ҮНДЭСЛЭЛ
Ураг амьгүй төрөх эрсдэл нь 35 болон түүнээс дээш насны эмэгтэйд залуу эхчүүдийг бодвол илүүтэй тохиолддог. Төрөлтийг сэдээх нь амьгүй төрөх явдлыг бууруулах боломжтой хэдий ч кесерово хагалгааны хэрэгцээ шаардлагыг ихэсгэх эрсдэлтэй ба мөн кесерово хагалгааны хэрэгцээ шаардлага нас ахих тутам нэмэгддэг.
АРГАЗҮЙ
Судалгааг туршилт судалгааны аргаар 35 ба түүнээс дээш насны тулгар төрөгч ээжүүдийн хамруулан судалсан. Жирэмсэн ээжүүдийг тээлтийн 39 долоо хоног, 0 хоногоос 39 долоо хоног, 6 хоногын хугацаанд байхад нь хүлээх тактикаар (аяндаа төрөх хүртэл хүлээж зайлшгүй шаардлагата мөчид сэдээнэ) эсвэл сэдээх тактикын бүлгүүдэд санамсаргүй хуваарилсан. Судалгааны үндсэн үзүүлэлт кесерово хагалгаа байв. Энэ туршилт судалгаа нь сэдээх эмчилгээний үр дүн, хүчийг судлахад оршоогүй.

ҮР ДҮН
619 санамаргүй хуваарилалтад орсоноос хоёр бүлгийн хооронд кесерово хагалгааны хувь ялгаагүй (98/304 сэдээх бүлэг [32%] ба
103/314 хүлээх тактикын бүлэг [33%]; харьцангуй эрсдэл, 0.99; 95% итгэлцэх интерваль [ИИ], 0.87 -оос 1.14) мөн төрөх замаар төрөлтийг удирдах явцад хавчаар болон вакуум таталтын хэмжээ  ялгаагүй (115/304 [38%] ба 104/314 [33%],тус тус; харьцангуй эрсдэл, 1.30; 95% ИИ, 0.96 -аас 1.77) байв. Эх, нярайн эндэгдэл зэрэг төрлөгийн явцтай холбоотой хүндрэлийн хувь хоёр бүлгийн хувьд статистик ялгаагүй байв.
ДҮГНЭЛТ
Ахимаг насны 39 долоо хоног хүрсэн жирэмсэн ээжүүдийн төрөлтийг сэдээх эсвэл ажиглах тактикаар удирдах явцад эх болон нярайн эндэгдэл зэрэг хүндрэлийн хувьд ялгаагүй байлаа.