Энэ өдрийн мэнд хүргэе
Цахим номын сангийн талаарх мэйл маш ихээр ирж байгаа учраас зарлал байдлаар энд дэлгэрэнгүй мэдээлж байна.
Цахим номын сангаар үйлчлүүлэхэд 2 шаардлага тавигдаж байна.
1. Сургуулийн домэйн суралцагчийн мэйлтэй байх.
2. Номын сангийн эрх нээлгэх
Цахим сургалтын мэйл нээх хүсэлт илгээсэн, суралцах жилдээ суралцаж байгаа оюутнуудад гэх оюутнуудад домэйн мэйл нийтээр нээсэн байгаа. ЭНД дарж харна уу.
Харин цахим номын сангийн эрх нээлгэх хүсэлтийг дээрх оюутны бүртгэлээр номын санруу илгээсэн. Зарим нь оюутны бүртгэл идэвхжээгүй гэсэн мэйл надруу ирсээр байгаа.
Цахим номын санруу нэвтрэхэд асуудалтай байгаа оюутнууд:
1. домэйн мэйлгүй оюутан battsetseg.bat@mnums.edu.mn гэсэн мэйлрүү Суралцагчийн домэйн мэйл нээлгэх хүсэлт илгээх. Нээлгэсэн мэйлээ library.support@mnums.edu.mn - рүү өгч цахим номын сангийн эрхээ нээлгэх, хэрэглэх зөвлөмжөө авах.
Харин домэйн мэйлтэй оюутан library.support@mnums.edu.mn - рүү өгч цахим номын сангийн эрхээ нээлгэх, хэрэглэх зөвлөмжөө аваад цахим номын санд хандаарай.
Номын сангийн үйл ажиллагаа Сайбер сургалтын үйл ажиллагаа 2 тусдаа алба нэгжүүд учраас хамаарах мэдээллүүдийг ханган ажиллах болно.
Анхааруулга:
Номын сангийн эрхийн нууц үг, Суралцагчийн мэйлийн нууц үгийг нийтэд нээлттэй тавигдаж байгаа учир оюутан бүр өөрсдийн эрхрүү нэвтэрч нууц үгээ яаралтай солих шаардлагатайг анхааруулж байна.
(Мөнхзул Ёндонжамц -ийг Wednesday, 23 December 2020, 3:10 PM болгож засварласан.)