Зарлал

Цахим номын сан-тай холбоотой зөвлөмж

by Батцэцэг Батбаатар -

Энэ өдрийн мэнд хүргэе

Цахим номын сангийн талаарх мэйл маш ихээр ирж байгаа учраас зарлал байдлаар энд дэлгэрэнгүй мэдээлж байна. 

Цахим номын сангаар үйлчлүүлэхэд 2 шаардлага тавигдаж байна. 

1. Сургуулийн домэйн суралцагчийн мэйлтэй байх.

2. Номын сангийн эрх нээлгэх

Цахим сургалтын мэйл нээх хүсэлт илгээсэн, суралцах жилдээ суралцаж байгаа оюутнуудад гэх оюутнуудад домэйн мэйл нийтээр нээсэн байгаа. ЭНД дарж харна уу. 

Харин цахим номын сангийн эрх нээлгэх хүсэлтийг дээрх оюутны бүртгэлээр номын санруу илгээсэн. Зарим нь оюутны бүртгэл идэвхжээгүй гэсэн мэйл надруу ирсээр байгаа. 

Цахим номын санруу нэвтрэхэд асуудалтай байгаа оюутнууд: 

1. домэйн мэйлгүй оюутан battsetseg.bat@mnums.edu.mn  гэсэн мэйлрүү Суралцагчийн домэйн мэйл нээлгэх хүсэлт илгээх. Нээлгэсэн мэйлээ library.support@mnums.edu.mn - рүү өгч цахим номын сангийн эрхээ нээлгэх, хэрэглэх зөвлөмжөө авах.

Харин домэйн мэйлтэй оюутан library.support@mnums.edu.mn - рүү өгч цахим номын сангийн эрхээ нээлгэх, хэрэглэх зөвлөмжөө аваад цахим номын санд хандаарай.

Номын сангийн үйл ажиллагаа Сайбер сургалтын үйл ажиллагаа 2 тусдаа алба нэгжүүд учраас хамаарах мэдээллүүдийг ханган ажиллах болно.

Анхааруулга: 
Номын сангийн эрхийн нууц үг, Суралцагчийн мэйлийн нууц үгийг нийтэд нээлттэй тавигдаж байгаа учир оюутан бүр өөрсдийн эрхрүү нэвтэрч нууц үгээ яаралтай солих шаардлагатайг анхааруулж байна.

(Мөнхзул Ёндонжамц -ийг Wednesday, 23 December 2020, 3:10 PM болгож засварласан.)

Attachment OIP.jpg

Нэгдсэн шалгалт

by Мөнхтүшиг Мягмансүрэн -
Нэгдсэн шалгалт 2023.02.27-нд болох ба та 09:00-23:00 цагийн хооронд өгөх боломжтой. /Шалгалт 23:00-д хаагдах тул та цагаа тооцоолоорой./
Нэгдсэн шалгалтанд тэнцсэнээр магистрын судалгааны төсөл бичих хичээлүүдэд хамрагдан төслөө хамгаалах боломжтой.
Нэгдсэн шалгалтанд хамрагдахын тулд дүнгийн тооцоогүй байх ёстой анхаарна уу. /Бүх хичээлийн дүн 70-с дээш байх ёстой/
Бие даалт болон ирцийн оноо тооцогдоогүй байгаа тохиолдолд АШУҮИС-ийн олон улсын цахим сургалтын төвийн арга зүйчидтэй холбогдоорой. /icec@mnums.edu.mn/
Хэрвээ дүнгийн тооцоотой бол та энд дарж нөхөлт хичээлд хамрагдана уу. 
Та нэгдсэн шалгалтанд хамрагдах бол энд дарж бүртгүүлнэ үү. 
Жич : Бүртгүүлээгүй суралцагч нэгдсэн шалгалтанд хамрагдахгүй болохыг анхаарна уу. Бүртгүүлэхдээ Овог, Нэр, E-mail хаягаа алдаагүй бөглөнө үү.

Хичээлтэй холбоотой санал, хүсэлт

by Номин Амгалан -

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Манай утас түр хугацаанд ажиллахгүй байгаа тул хичээлтэй холбоотой санал, хүсэлтийг системийн хүсэлт цонхоор илгээнэ үү?

Хүсэлтийн цонхны линк: http://icums.mnums.edu.mn/staticpages/req.htm

Сэтгэл ханамжийн судалгаа

by Мөнхтүшиг Мягмансүрэн -

Сайн байна уу

Энэхүү судалгаа нь таны хичээлийн чанар, сургалттай холбоотой судалгаа тул та заавал бөглөж өгнө үү. Судалгаа нь нууцлалтай тул та санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлж болно.
Та доорх холбоосоор орж судалгааг бөглөнө үү.

Давтлага хичээл

by Мөнхтүшиг Мягмансүрэн -
Сайн байна уу
Нэгдсэн шалгалтнаас хоцорсон болон тэнцээгүй суралцагсдад зориулсан давтлага хичээл орно. Энэхүү давтлага хичээлээр үндсэн хичээлийн багш нар live хичээл орно. Та уг давтлага хичээлд хамрагдснаар төсөл бичих арга зүйн хичээлд орох боломжтой болно.
 Та доорх холбоосоор орж бүртгүүлнэ үү.

https://docs.google.com/forms/d/1yrbg5UZve6TNS193EFYy4m0IP-FvyFGqIGOuppni7y0/edit

Нэгдсэн шалгалт

by Мөнхтүшиг Мягмансүрэн -

Сайн байна уу 

2022.02.11-нд нэгдсэн шалгалт болно. Энэхүү шалгалтанд үндсэн болон мэргэшүүлэх хичээл судалж дууссан суралцагчид оролцох ба хичээлийн өртэй байсан, өмнөх нэгдсэн шалгалтуудаас хоцорсон суралцагч бүртгүүлнэ үү.

Бүртгүүлэх холбоос : https://docs.google.com/forms/d/1kdf8uRoRPLhlyOO_vTL_AmwhjLvoPN_3I_J51rU7fRU/edit

2020 намрын элсэлтийн оюутнууд хөтөлбөрийн дагуу өгөх ба зөвхөн 2020 оны хавар болон 2020 оны хавраас өмнөх шалгалтаа өгч чадаагүй эсвэл шалгалтанд тэнцэж чадаагүй элсэгчид бөглөнө үү. 2020 оны намрын элсэгч бөглөхгүй.

 

Олон улсын хурлын зар

by Анужин Б -
Сайн байцгаана уу? Эрдэмтэн багш, эмч, судлаачид та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!
 
АШУҮИС-ийн Био-Анагаахын Хүрээлэн, Монголын Үүдэл Эсийн Нийгэмлэг, 
Био-Анагаахын сургуулийн Гистологийн тэнхим, Эрүүл Мэндийн Яам, Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвөөс хамтран зохион байгуулж буй 
“Gene, Cell and Tissue Research & Regenerative Medicine 2021” 
эрдэм шинжилгээний олон улсын II хуралд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. 
 
Тус эрдэм шинжилгээний хурал нь их, дээд сургуулийн багш нар, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, анагаахын шинжлэх ухааны чиглэлээр судалгааны ажил хийж буй судлаачдын дунд нээлттэйгээр 2021 оны 11 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд цахим хурал болон гардан үйлдлийн сургалт хосолсон хэлбэрээр зохион байгуулагдах болно. 
 
Эрдэм шинжилгээний хуралд урилгаар Солонгос, Япон, Нидерланд, Монгол улсын нэр хүндтэй эрдэмтэд, эмч, судлаач нар судалгааны ажлын үр дүнг танилцуулах болно.
 
Хуралд бүртгүүлэх: 
 
2021 оны 11 сарын 12-ны Эрдэм шинжилгээний олон улсын II цахим хуралд бүртгүүлэх бол энд дарна уу. /Үнэ төлбөргүй/
 
 
2021 оны 11 сарын 13-ны Гардан үйлдлийн сургалтад бүртгүүлэх бол энд дарна уу. Нийт 20 хүн тус сургалтанд хамрагдах боломжтой тул амжиж бүртгүүлнэ үү. /Бүртгэлийн хураамж: 25'000₮/
 
Хурал болон сургалтын хөтөлбөрийг дор хавсаргасан материалаас харна уу.
 
Цахим хурлын холбоос бүртгүүлсэн и-мэйл хаягаар очих болно. 
 
Хүндэтгэсэн, 
Хурлын зохион байгуулах комисс
 
 
Inline image

Жинхэнэ хамгаалалт 11 сар

by Мөнхтүшиг Мягмансүрэн -

 

2021 оны 11-р сарын хамгаалалтыг 11-р сарын 20-30 хооронд төлөвлөж байгаа тул 11 сарын 14-аас өмнө хамгаалалт цэсний жинхэнэ хамгаалалт хэсэг рүү орж бүртгүүлээрэй мөн материалаа Төгсөлтийн сургалтын Эрдмийн Зөвлөлийн grad.ac@mnums.edu.mn хаягруу илгээнэ үү. Үүнд:

1.       Урьдчилсан хамгаалалтын хурлын протокол

2.       Урьдчилсан хамгаалалтаас гарсан санал, шүүмжийн дагуу хийгдсэн засварыг илтгэх хуудас

3.       Эрдмийн Зөвлөлийн гишүүдэд тараахад бэлэн болгосон судалгааны төслийг word болон pdf хэлбэрээр тус тус хавсаргах

Майлын subject дээр 11 сарын хамгаалалтад орох тухай хүсэлт гэж бичээрэй.

Давтан шалгалт /Нэгдсэн шалгалт/

by Мөнхтүшиг Мягмансүрэн -

2021.10.20-ны өдөр нэгдсэн шалгалт өгөөд тэнцээгүй мөн шалгалт өгөөгүй суралцагсад доорх холбоосоор бүртгүүлнэ үү.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf3nK2fCYqUjOrvI6gznOz4-aMcWicZbCkB_dhBleycSv9KHA/viewform

Шалгалт 2021.11.01-нд 09:00-23:00 цагт болно. 

Нэгдсэн шалгалт

by Мөнхтүшиг Мягмансүрэн -

Сайн байна уу 

Нэгдсэн шалгалт 2021.10.20нд болох тул  2019 оны намар болон түүнээс өмнөх  элсэгчид системийн нэгдсэн шалгалт цэс рүү орж бүртгүүлээрэй. /2020 оны хаврын элсэгчид бүгд өгөх тул хамаарахгүй болно./

Жич : Сонгон хичээлээс бусад бүх хичээлээ тооцуулсан оюутнуудад хамааралтай.

Цагийн хуваарь

by Мөнхтүшиг Мягмансүрэн -
Төгсөлтийн сургалтын бодлого зохицуулалтын газар дараахь цагийн хуваарийн дагуу утсанд хариулт өгнө.
Даваа, Лхагва, Баасан 13:30-17:00
Мягмар, Пүрэв 08:30-12:00

 

 

ХИЧЭЭЛ НӨХӨЛТ

by Анужин Б -

Сайн байцгаана уу,

 

Намрын хичээлийн жилийн нөхөлт зарлагдлаа. Шинэ хичээлийн жил 10-р сарын 1-ээс эхлэх тул хичээл эхлэхээс өмнө унасан хичээлээ нөхөж судална уу. 

Энд дарж нөхөлтөнд бүртгүүлнэ үү. 

Америк багштай англи хэлний ярианы хичээл

by Анужин Б -

Америк багштай англи хэлний ярианы хичээл нэмэлтээр зохион байгуулагдах гэж байгаа тул үүнд оролцох сонирхолтой магистрантууд идэвхитэй хамрагдана уу.

Энэхүү хичээл нь Real time буюу шууд явагдах учраас өөрийн цаг завыг харгалзаж хамрагдахыг хүсье. Англи хэлний ярианы хичээл нь Даваа, Мягмар, Лхагва гарагийн 18-19 цагийн хооронд тогтмол явагдахаар төлөвлөж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг жич хүргэнэ.

Хичээлд суух бол энд дарж бүртгүүлнэ үү. 

 

Шалгалт болон Бие даалт

by Анужин Б -

Сайн байна уу,

Цахим магистрын хөтөлбөр нь шалгалт бие даалтуудыг 7 хоногийн турш нээлттэй байлгаж та бүгдэд уян хатан боломжийг олгодог билээ. Шалгалт хаагдах сүүлийн минут ойртох тусам хандалтын тоо ихсэж систем ачаалалд ордог тул шалгалт бие даалтуудаа аль болох эрт, цаг хугацаанд нь өгөхийг хүсэе. 

Цагийг нь тулгаж хандалт хийснээс үүдэж гарсан асуудалд сургалтын алба хариуцлага хүлээхгүй болно.

НЭГДСЭН шалгалт - 2021 оны хаврын улиралын нэгдсэн шалгалт авах тухай

by Батцэцэг Батбаатар -

Сайн байна уу 

2021 оны хаврын улирлын нэгдсэн шалгалт 2021 оны 2-р сарын 26ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Энэхүү бүртгэл нь 2018, 2019 хаврын семестерт элссэн, шилжин ирж суралцсан нэгдсэн шалгалтад орох ерөнхий шаардлагаа хангаж буй оюутнуудад хамааралтай.  ЭНД дарж бүртгүүлээрэй.

Нэгдсэн шалгалтад орох ерөнхий шаардлага: 

1. Хичээлийн өргүй байх. /1ч хичээл дээр унаагүй, унасан бол нөхөн судалж 70с дээш үнэлгээ авсан байх./

2. Төлбөрийн асуудалгүй байх. Суралцах хугацаа хэтэрсэн оюутнууд 4,140,000₮ төлбөрийг бүгдийг барагдуулсан байх /ялангуяа 2018 оны хавар намар элссэн бүх оюутнууд хугацаа хэтэрсэн оюутан болно./

Тодруулга: 2019 оны намрын элсэлтийн оюутнуудруу хичээлийн тооцооны асуудлаар 1-2 хүртэлх хичээлийн тооцоотой оюутнуудруу холбогдсон байгаа. Уг 2 хичээлийн асуудлыг ТСБЗГ-аас авч хэлэлцэн хариу мэдэгдэнэ. 2-р сарын 22-25ны хооронд дахин дүнгийн шүүлт хийж. Хичээлийн тооцоотой гэж гарсан оюутнуудуу мэдээлэлтэй мэйл илгээнэ. Тооцоогүй гарсан оюутнуудруу шалтгалтанд орох тухай мэйл илгээнэ.
Бусад олон хичээлийн өртэй оюутнууд дараачийн улирлын нэгдсэн шалгалтад бүртгүүлэх боломжтой. /9-р сард зохион байгуулагддаг/

Сургалттай холбоотой асуудал шийдүүлэх

by Энх-Өрнөх . -

Сургалт, хичээл, шалгалт болон дипломтой холбоотой асуудлыг дараах сургалтын албаны мэргэжилтнүүдтэй холбогдож шийдүүлнэ үү.

Б.Батцэцэг battsetseg.bat@mnums.edu.mn

Б.Анужин anujin@mnums.edu.mn

Г.Лхагвадорж lkhagvadorj.g@mnums.edu.mn

мөн icums@mnums.edu.mn