Зарлал

Цахим номын сан-тай холбоотой зөвлөмж

дэргэд Батцэцэг Батбаатар -

Энэ өдрийн мэнд хүргэе

Цахим номын сангийн талаарх мэйл маш ихээр ирж байгаа учраас зарлал байдлаар энд дэлгэрэнгүй мэдээлж байна. 

Цахим номын сангаар үйлчлүүлэхэд 2 шаардлага тавигдаж байна. 

1. Сургуулийн домэйн суралцагчийн мэйлтэй байх.

2. Номын сангийн эрх нээлгэх

Цахим сургалтын мэйл нээх хүсэлт илгээсэн, суралцах жилдээ суралцаж байгаа оюутнуудад гэх оюутнуудад домэйн мэйл нийтээр нээсэн байгаа. ЭНД дарж харна уу. 

Харин цахим номын сангийн эрх нээлгэх хүсэлтийг дээрх оюутны бүртгэлээр номын санруу илгээсэн. Зарим нь оюутны бүртгэл идэвхжээгүй гэсэн мэйл надруу ирсээр байгаа. 

Цахим номын санруу нэвтрэхэд асуудалтай байгаа оюутнууд: 

1. домэйн мэйлгүй оюутан battsetseg.bat@mnums.edu.mn  гэсэн мэйлрүү Суралцагчийн домэйн мэйл нээлгэх хүсэлт илгээх. Нээлгэсэн мэйлээ library.support@mnums.edu.mn - рүү өгч цахим номын сангийн эрхээ нээлгэх, хэрэглэх зөвлөмжөө авах.

Харин домэйн мэйлтэй оюутан library.support@mnums.edu.mn - рүү өгч цахим номын сангийн эрхээ нээлгэх, хэрэглэх зөвлөмжөө аваад цахим номын санд хандаарай.

Номын сангийн үйл ажиллагаа Сайбер сургалтын үйл ажиллагаа 2 тусдаа алба нэгжүүд учраас хамаарах мэдээллүүдийг ханган ажиллах болно.

Анхааруулга: 
Номын сангийн эрхийн нууц үг, Суралцагчийн мэйлийн нууц үгийг нийтэд нээлттэй тавигдаж байгаа учир оюутан бүр өөрсдийн эрхрүү нэвтэрч нууц үгээ яаралтай солих шаардлагатайг анхааруулж байна.

(Мөнхзул Ёндонжамц -ийг Wednesday, 23 December 2020, 3:10 PM болгож засварласан.)

Attachment OIP.jpg

Нэгдсэн шалгалт

дэргэд Мөнхтүшиг Мягмансүрэн -

Сайн байна уу 

Нэгдсэн шалгалт 2021.10.20нд болох тул  2019 оны намар болон түүнээс өмнөх  элсэгчид системийн нэгдсэн шалгалт цэс рүү орж бүртгүүлээрэй. /2020 оны хаврын элсэгчид бүгд өгөх тул хамаарахгүй болно./

Жич : Сонгон хичээлээс бусад бүх хичээлээ тооцуулсан оюутнуудад хамааралтай.

Цагийн хуваарь

дэргэд Мөнхтүшиг Мягмансүрэн -
Төгсөлтийн сургалтын бодлого зохицуулалтын газар дараахь цагийн хуваарийн дагуу утсанд хариулт өгнө.
Даваа, Лхагва, Баасан 13:30-17:00
Мягмар, Пүрэв 08:30-12:00

 

 

Магистрын жинхэнэ хамгаалалт

дэргэд Мөнхтүшиг Мягмансүрэн -

2021 оны 09-р сарын хамгаалалтыг төлөвлөж байгаа тул 09 сарын 10-аас өмнө материалаа Төгсөлтийн сургалтын Эрдмийн Зөвлөлийн grad.ac@mnums.edu.mn хаягруу илгээнэ үү. Үүнд:

1.       Урьдчилсан хамгаалалтын хурлын протокол

2.       Урьдчилсан хамгаалалтаас гарсан санал, шүүмжийн дагуу хийгдсэн засварыг илтгэх хуудас

3.       Эрдмийн Зөвлөлийн гишүүдэд тараахад бэлэн болгосон судалгааны төслийг word болон pdf хэлбэрээр тус тус хавсаргах

Майлын subject дээр 09 сарын хамгаалалтад орох тухай хүсэлт гэж бичээрэй.

ХИЧЭЭЛ НӨХӨЛТ

дэргэд Анужин Б -

Сайн байцгаана уу,

 

Намрын хичээлийн жилийн нөхөлт зарлагдлаа. Шинэ хичээлийн жил 10-р сарын 1-ээс эхлэх тул хичээл эхлэхээс өмнө унасан хичээлээ нөхөж судална уу. 

Энд дарж нөхөлтөнд бүртгүүлнэ үү. 

Америк багштай англи хэлний ярианы хичээл

дэргэд Анужин Б -

Америк багштай англи хэлний ярианы хичээл нэмэлтээр зохион байгуулагдах гэж байгаа тул үүнд оролцох сонирхолтой магистрантууд идэвхитэй хамрагдана уу.

Энэхүү хичээл нь Real time буюу шууд явагдах учраас өөрийн цаг завыг харгалзаж хамрагдахыг хүсье. Англи хэлний ярианы хичээл нь Даваа, Мягмар, Лхагва гарагийн 18-19 цагийн хооронд тогтмол явагдахаар төлөвлөж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг жич хүргэнэ.

Хичээлд суух бол энд дарж бүртгүүлнэ үү. 

 

Шалгалт болон Бие даалт

дэргэд Анужин Б -

Сайн байна уу,

Цахим магистрын хөтөлбөр нь шалгалт бие даалтуудыг 7 хоногийн турш нээлттэй байлгаж та бүгдэд уян хатан боломжийг олгодог билээ. Шалгалт хаагдах сүүлийн минут ойртох тусам хандалтын тоо ихсэж систем ачаалалд ордог тул шалгалт бие даалтуудаа аль болох эрт, цаг хугацаанд нь өгөхийг хүсэе. 

Цагийг нь тулгаж хандалт хийснээс үүдэж гарсан асуудалд сургалтын алба хариуцлага хүлээхгүй болно.

НЭГДСЭН шалгалт - 2021 оны хаврын улиралын нэгдсэн шалгалт авах тухай

дэргэд Батцэцэг Батбаатар -

Сайн байна уу 

2021 оны хаврын улирлын нэгдсэн шалгалт 2021 оны 2-р сарын 26ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Энэхүү бүртгэл нь 2018, 2019 хаврын семестерт элссэн, шилжин ирж суралцсан нэгдсэн шалгалтад орох ерөнхий шаардлагаа хангаж буй оюутнуудад хамааралтай.  ЭНД дарж бүртгүүлээрэй.

Нэгдсэн шалгалтад орох ерөнхий шаардлага: 

1. Хичээлийн өргүй байх. /1ч хичээл дээр унаагүй, унасан бол нөхөн судалж 70с дээш үнэлгээ авсан байх./

2. Төлбөрийн асуудалгүй байх. Суралцах хугацаа хэтэрсэн оюутнууд 4,140,000₮ төлбөрийг бүгдийг барагдуулсан байх /ялангуяа 2018 оны хавар намар элссэн бүх оюутнууд хугацаа хэтэрсэн оюутан болно./

Тодруулга: 2019 оны намрын элсэлтийн оюутнуудруу хичээлийн тооцооны асуудлаар 1-2 хүртэлх хичээлийн тооцоотой оюутнуудруу холбогдсон байгаа. Уг 2 хичээлийн асуудлыг ТСБЗГ-аас авч хэлэлцэн хариу мэдэгдэнэ. 2-р сарын 22-25ны хооронд дахин дүнгийн шүүлт хийж. Хичээлийн тооцоотой гэж гарсан оюутнуудуу мэдээлэлтэй мэйл илгээнэ. Тооцоогүй гарсан оюутнуудруу шалтгалтанд орох тухай мэйл илгээнэ.
Бусад олон хичээлийн өртэй оюутнууд дараачийн улирлын нэгдсэн шалгалтад бүртгүүлэх боломжтой. /9-р сард зохион байгуулагддаг/

Сургалттай холбоотой асуудал шийдүүлэх

дэргэд Энх-Өрнөх . -

Сургалт, хичээл, шалгалт болон дипломтой холбоотой асуудлыг дараах сургалтын албаны мэргэжилтнүүдтэй холбогдож шийдүүлнэ үү.

Б.Батцэцэг battsetseg.bat@mnums.edu.mn

Б.Анужин anujin@mnums.edu.mn

Г.Лхагвадорж lkhagvadorj.g@mnums.edu.mn

мөн icums@mnums.edu.mn