Үйл ажиллагааны мэдээлэл

2021 Оны хаврын хичээлийн жил эхэлсэн тухай

2021 Оны хаврын хичээлийн жил эхэлсэн тухай

by Батцэцэг Батбаатар -
Number of replies: 0

Сайн байцгаана уу Магистрантуудаа
2020-2021 оны хичээлийн жилийн 2-р улирал 3-р сарын 1-нээс эхэлсэн билээ. Энэхүү улиралд 2019 оны намрын элсэлтээс - 2021 оны хаврын элсэлтийн ангиуд хуваарьт хичээлүүдийг оруулсан. Та бүхэн хичээлдээ идэвхтэй хамрагдана уу. Харин тухайн хичээлийн шалгалтууд 3-р сарын 19 гэхэд орж дуусна. 

Харин 2019 оны хавраас өмнөх элсэлтийн оюутнууд хичээлийн өртэй, нэгдсэн шалгалтад хамрагдаагүй бол 2021 оны 9р сард зохион байгуулагдах Хичээл нөхөлт, нэгдсэн шалгалтад бүртгүүлэх зарыг харж бүртгүүлнэ.

Шилжилтийн оюутнуудын хичээлийг оруулж эхэлж байгаа. 3р сарын 21 гэхэд бүгдийг оруулаад дуусах учир Анужин мэргэжилтэнд книшк өгч, хичээлийн тооцоогоо бодуулсан оюутнуудад 21н гэхэд хичээл нь тавигдсан байх болно. Харин книшкээ өгөөгүй, хичээлийн зөрүү тооцоогоо хийлгээгүй оюутнууд 3-р сарын 21нээс өмнө холбогдоорой. Сургалтын албатай холбогдох бол  icums@mnums.edu.mn  мэйлээр холбогдоорой. 11-320579 дугаарын шугамын засварын ажил хийгдэж байгаа, дуудлага ирсэн бололцоогоор авч мэдээлэл хүргэж байгаа./зарим тохиолдолд авч чадахгүй байна/

ТСБЗГ-аас шинээр элсэгч оюутан кодтой суралцагчийн gmail-ийг 3р сарын 19н гэхэд нээх ба тэрхүү мэйлийг ашиглан цахим номын сангаар үйлчлүүлэх боломжтой. Дэлгэрэнгүй заавар зөвлөгөөг library.support@mnums.edu.mn мэйл  хаягаар тодруулаарай.